Шууд Chart

Жилд нэг сая тонн хүдэр баяжуулах үйлдвэр нээлтээ хийлээ

2014-12-19 09:55:51

Монгол Улсад төмрийн хүдрийг нойтон соронзон аргаар баяжуулах үйлдвэр амжилттай нээгдлээ. Төмрийн хүдрийг баяжуулах энэхүү үйлдвэр нь одоогоор Монголд хамгийн томд тооцогдох бөгөөд жилд нэг сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин  чадалтай юм. Түүнчлэн 64% дээш төмрийн агуулгатай 700 мянган тонн металлургийн шаардлага хангасан баяжмал үйлдвэрлэх төслийн хүчин чадалтайгаар суурилуулагдсан юм.

Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр хүчин чадалтай баяжуулах үйлдвэр ийнхүү ашиглалтанд орж буй нь үндэсний уул уурхай, металлургийн цогцолбор үйлдвэрийн үндсэн түүхий эдийг бэлтгэх үндсэн суурь нь болж байна.
Баяжуулах үйлдвэр шинээр ашиглалтанд орсноор орон нутагт шинээр 107 ажлын байр бий болохоос гадна улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Баяжуулах үйлдвэрийн нэг хэсэг болох хаягдлын байгууламжийн 565.000 м3 багтаамжтай нэгдүгээр ээлжийн далан энэ сард ашиглалтанд орж буй бөгөөд 100% геомембран доторлогоотой баригдсан нь төмрийн хүдэр баяжуулах салбартаа хамгийн анхдагч нь болж байна. Энэхүү олон улсын технологи нь усыг үр ашигтайгаар 70%-иас дээш эргүүлэн ашиглаж, байгаль орчинд хор нөлөөгүй ээлтэй технологи гэдгээрээ давуу талтай юм.

Эх сурвалж: DMP.MN


Жилд нэг сая тонн хүдэр баяжуулах үйлдвэр нээлтээ хийлээ  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй