
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 20. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 28. Санчир гараг. Онгоц одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 46 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хүнд өдөр. Халдвар авч, эсвэл ханиад хүрэх эрсдэлтэй өдөр. Цаг тухайд нь ханиаднаас урдчилан сэргийлэх тариа хийлгэх юм бол өвчин тусвал хүндрэхгүй. Олон нийтийн газар байх, нийтийн тээврийн унаагаар зорчихоо боломжийнхоо хэрээр багасга.
Үхэр (4/20-5/20)
Амаргүй өдөр. Хоолны дэглэм барьж эхлэхэд төдийлэн сайн өдөр биш. Идэх, уухаа хязгаарлах хэрэгтэй болно гэдгээ ухаармагц л таны дэглэм барих хүсэл замхарна. Хоол хийх, дараа нь амттай зүйлийнхээ дээжийг иднэ гэдэг сайхан таашаалаас та татгалзаж чадахгүй. Худалдан авалт хийхдээ хямгатай бай. Үгүй бол гэр ахуйн төсөв, дансны чинь үлдэгдэл халаас тэмтрэх болно. Нэг их мөнгө зарцуулагдахгүй үзвэр үйлчилгээг сонгож үз.
Хамтатгах (5/21-6/21)
Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс хэсэг хугацааны өмнөөс үзүүлдэг үйлчилгээнийхээ нэг цагийн хөлс, үнийг нэмэгдүүлэх тухай бодож байгаа бол одоо тэрийгээ биелүүлэхэд ээлтэй цаг. Хувиараа аж ахуй эрхэлдэг ихрүүд тусгай олон нийтийн арга хэмжээ зохиох юм уу зар сурталчилгааны кампанит ажил явуулах хэрэгтэй. Хэрэв тууштай хүчин зүтгэл гаргах юм бол гойд сайн үр дүн гарах болно. Ярилцлага, уулзалт, шинэ ажилчид авах зэрэг амжилттай болж өнгөрнө.
Мэлхий (6/22-7/22)
Холимог өдөр. Аливаа эд бараа худалдан авахад тааламжгүй. Санхүүгээ нягтлан, цэгцлэх нь зөв. Та онц хэрэггүй бараа авахын оронд мөнгөө хадгал. Та өөрт юу хэрэгтэй байгааг олж мэднэ. Хуучин гомдлоо сэргээн санах нь сөрөг нөлөөтэй. Харин энэ бүхнийг та орхиж чадвал эерэг алхам болох юм. Хайртай хүн болон найз нөхдөөсөө холбоо таслахгүйгээр цагийг ганцаараа өнгөрөөхөд тааламжтай.
Арслан (7/23-8/22)
Эрч хүчтэй өдөр. Од эрхсийн эерэг нөлөө нь арслангуудад эрч хүчийг өгөх болно. Өөрийн хүслээ төсөөлж, бодит байдал дээр буулгахад хичээл зүтгэл гарга. Найз нартайгаа хамт байх сайхан байх учир хуучин, шинэ найзуудаа үл ойшоох гэсний хэрэггүй. Үнэнч сайн найз тань танд сайн, муу юу ч тохиолдсон таны дэргэд байх болно. Таны дэлхий ертөнцийг сайхан болгох хүсэл тань өнөөдөр их хүчтэй байна.
Охин (8/23-9/22)
Хурцадмал өдөр. Урсгалаараа л яв. Хэрвээ урсгал сөрхөөр хичээх юм бол таны эргэн тойронд эмх замбараагүй байдал үүсэх болно. Энэ нь эцэг эх болон хэн нэгэнтэй холбоотой. Хэдийгээр таны зөв байсан ч бусад хүмүүс таньтай маргах хандлагатай байна. Аливаа асуудалд хүч хэрэглэх нь сөрөг байдлыг л үүсгэдэг гэдгийг санах хэрэгтэй. Сексийн дур хүсэл таны бодлыг эзэмдэнэ. Магадгүй хайр дурлалын харилцааны тухай таамаглал чинь бодит биш байна иймээс ахин бодож үзэх нь ухаалаг алхам болно.
Жинлүүр (9/23-10/22)
Хүнд өдөр. Санхүүгийн ажил хэрэг ба наймаа хэлэлцээрт саад болж болох хэд хэдэн будлиантай нөхцөл байдал ба сааталтай тулгарч болох юм. Энэ магадгүй санхүүгийн асуудлаа тогтворжуулах, зээлийнхээ тайлан тооцоог шалгах, орлого зарлагаа зохицуулах чадвартай гэдгээ баталж мөнгийг зохион байгуулах үе байх. Энэ оройг гэртээ ном уншиж өнгөрөөх нь танд амарч, тайвшрахад чинь тустай байх болно.
Хилэнц (10/23-11/21)
Хөдөлгөөнтэй өдөр. Өөрийгөө хүндлэх сэтгэлээ олж, өөртөө итгэх итгэлээ буцааж авах өдөр иржээ. Нөлөө бүхий хүнтэй өдрийн зоог барьж, өөрт ашигтай мэдээллийг олж авна. Энэ мэдээлэл дээр өөрийн зөн совин, мэдрэмжийг нэгтгэвэл та хувьцааны зах зээлээс нэлээдгүй ашиг олох болно. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүчээ сорьсон ч болно. Харин бизнесийн гэрээ хэлэлцээрийг зөв хүнээ олж хийх явдал бол хамгийн чухал. Дагалдагч байхаас одооноос зогсоож, өөрийн гэсэн шийдвэрийг гарга. Та өөрийн төсөөлж байсан тэрхүү оргилд хүрч чадна.
Нум (11/22-12/21)
Тайван амгалан өдөр. Өөрийнхөө мэдрэмжинд итгэ. Таны эргэн тойронд буй хүмүүс зарим зүйлд хэтэрхий өөдрөг мэт санагдах бөгөөд тэдэнтэй нэг их ойр байх хэрэггүй. Гадаад руу аялахыг маш их хүсэх бөгөөд ажлаа хийж байх үедээ ч аяллын тухай бодсоор байх болно. Хэдийгээр танд бодох зүйл маш их байгаа ч таны эргэн тойронд буй инээд хөөр, баяр баяслаас хол байх хэрэггүй. Өөртөө зориулж эмчилгээ хийлгэ. Дэлгүүрээс хэт их зүйл худалдан авч мөнгөө үрэхээс сэргийл.
Матар (12/22-1/19)
Эерэг өдөр. Танд амрах эргэцүүлэх нэмэлт цаг хэрэгтэй болох үөд өрөө захиалах хэрэггүй. Бясалгал йог зэрэг нь завгүй ажлын чинь дунд таныг амрааж тэнхээ оруулах хамгийн сайн зүйл. Оюун санааны бясалгал нь матөриаллаг дарамт шахалтаас таны сэтгэлийг амраах зүйл гэдгийг сайн сана. Цэцэрлэгч бол. Өөрийнхөө гэрт гэрээр чинь дүүрэн сайхан үнэр гаргах цэцэгт ургамал авчир.
Хумх (1/20-2/18)
Сонирхолтой өдөр. Шинэ санаа таны бодлыг удирдан таныг ямар нэгэн судалгаа хийхэд уриалах болно. Өөрийн хэрэгцээтэй байгаа мэдээллийг олохын тулд ойролцоох номын санд очоорой ном сэтгүүл авах мөнгөө үрэхээс зайлсхий. Мэдээж интернэт бол өөр нэг сонголт бөгөөд гэхдээ илүү туршлагын баримт нотолгоо олдох болно.
Загас (2/19-3/20)
Баярын бэлтгэл хангах өдөр. Удахгүй баяр болох гэж байгаа тул та бусдад өгөх бэлгийнхээ тухай бодож эхлэх хэрэгтэй болох нь. Хэрэв та ажлаа анхааралтай төлөвлөж чадвал танд одоо ч цаг хугацаа байна. Хэт яаран өөртөө харагдсан зүйлээ шүүрэн авалгүй, авах зүйлсийнхээ жагсаалтыг гарган хэд хэдэн дэлгүүрээр явж үз. Та ингэж дэлгүүр хэсэх нь хэр зугаатай болохыг олж мэдээд гайхширах болно.
Өнөөдрийн зурхай /2014.12.20/ | ||
Үзсэн: 6534 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.