
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлдэг эмийн сангууд гадна талдаа гэрэлтдэг самбар бүхий хөндлөн хаягтай байх шаардлагатай. Харин ихэнх эмийн сан үүнийг биелүүлэхгүй байгааг Нийгмийн даатгалын газраас мэдээлж байна. Хэрэв стандартын шаардлага хангаагүй тохиолдолд гэрээг цуцлах зэргээр арга хэмжээ авна гэж Эрүүл мэндийн даатгалын газрын Эмийн хөнгөлөлт, чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Нямаасүрэн ярилаа.
Түүнчлэн даатгалаар хөнгөлөлт үзүүлдэг эмийн сангууд тусгай программын дагуу тасалбараар эмээ олгодог, зайлшгүй шаардлагатай эмийн хөнгөлөлтийн жагсаалтыг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар наасан, түүний хувь хэмжээг ойлгомжтой тайлбарлаж өгдөг байх гэрээ байгуулж ажилладаг байна. Тиймээс иргэд ч үүнд хяналт тавьж, шаардах эрхтэй юм.
Хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангууд хаягийн шаардлага хангахгүй байна | ||
Үзсэн: 1711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.