Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.12.27/

2014-12-27 06:32:02

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 27. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 6. Санчир гараг. Шувуун хушуут одтой, 8 цагаан мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Хоёрдмол өдөр. Олон хүн хайртдаа, ойр дотныхоо хүмүүст бэлэг өгөхийг хүсч үүнийг баялаг уран төсөөлөлтэйгөөр гүйцэтгэнэ. Та хүмүүсийг гайхуулж, тэдэнд урам оруулах, тэдний уран бүтээлийн чадвар, өгөөмөр сэтгэлийг дэмжих тавилантай.




 

 

  Үхэр (4/20-5/20)

Гэрэлтэй өдөр. Огторгуй ертөнцийн нөлөө амьдралын чинь явцыг хурдасгасан хэвээр байна. Таны оюун ухаан өнөөдөр гэрэлтэх болно. Тиймээс аз жаргал, сэтгэлийн халуун илчээр гэрэлтсэн танд элдэв муу бодол, мэдрэмж төрөх эрсдэл тун бага байна. Бусад хүмүүс таны дур булаам байдалд татагдах тул бүлэг баг хүмүүсийг удирдах эсвэл олон нийтийн арга хэмжээ зохиоход амархан байх болно.


 

Хамтатгах (5/21-6/21)

Эерэг өдөр. Хайр дурлалын асуудал санаанд ороогүй байдлаар төгсөж болох юм. Хүүхэдтэй холбоотой хэцүү нөхцөл байдал үүсч магад. Гэхдээ зарим ихрийнхэний эцэг эхүүд хүүхдийнхээ спортын юм уу сурлагын амжилтаар бахархах болно. Танаас илүү олон гэрээг байгуулж чадаж байгаа өрсөлдөгчөө харж урам зориг авах эсвэл түүнээс илүү борлуулалт хийх нь сайхан эхлэл байж болох юм. Тэд нар танаас өөрөөр юу хийгээд байгааг ажиглаж, анхаарч ав.


 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Нам гүм өдөр. Энэ өдөр нам гүм эхлэх бөгөөд та байгалийн сайханд амарч, хүүхэд насны дурсамжаа сэргээхийг хүсэх болно. Таны төсөөлөн бодох чадварын ачаар та ямар ч ажилд бүтээлч, урам зоригтой байх болно. Та өнөөдөр гэр оронгүй хүмүүст хандив цуглуулж, хүүхдүүдэд хичээл заах зэргээр олон нийтийн арга хэмжээнд оролцож, бусдад туслах болно. Хэрвээ та өнөөдөр гэртээ өнжихөөр шийдсэн бол гэртээ засвар хийх юмуу гэр бүлийнхээ түүхийг судалж өнгөрүүлээрэй.


 

   Арслан (7/23-8/22)   
Эрч хүчтэй өдөр. Венус гариг зарим арслангуудын ойр дотнын болон ажил мэргэжлийн харилцаанд нь төвөг удсаар л байна. Хэрвээ та урагшлахаар шийдэж, давуу талыг олж авсан бол тантай хамтрахаа больсон бизнесийн хамтрагч тань нөхөн төлбөр хүлээж авахдаа тийм ч таатай хандахгүй байх. Хэцүү нөхцөл байдлыг үл тоомсорлосноос илүү, бүх юм эргээд хэвэндээ ортол хийх зүйлсээ бага зэрэг хойшлуулах хэрэгтэй. Авьяаслаг арслангуудын хувьд онгод, урам зориг нь зочилж ирэх бөгөөд өнөөдөр их бүтээлч байх болно. Харин өвөө эмээнүүд ач, зээ нартайгаа сурч, тоглож өдрийг баяр баясгалантай өнгөрөө.

 

Охин (8/23-9/22)   

Өөрийгөө хэт их ачааллын ард дарж суухын оронд амралтын өдөр хайртыгаа дагуулаад салхинд гарахыг хичээгээрэй. Сайхан сайхан зүйл тохиолдоно гэдэгт итгэ. Өөрийн өдийг хүртэл ойлгоогүй яваа зарим нэг зүйлсээ тодруулж авч болох юм. Өөрийн хүсэл зорилгоо гаргахад тохиромжтой үе байна. Өөрийн юу хийх талаар оновчтой хэтийн төлвийг гаргаад бүх зүйлийг байранд нь оруул. Амар аргаар мөнгө олох гэж хичээх хэрэггүй. Танд гарз тэр хэмжээгээрээ гарч ирэх болно.


 

 Жинлүүр (9/23-10/22)   

Бодлогоширсон өдөр. Орон дотроо хэвтээд аль болох чимээгүй орчинд тайван байх хэрэгтэй. Орноос босч шинэ өдрийг эхлэхээсээ өмнө дахиад жаахан дуг хийж, зүүднийхээ ертөнцөөр аял. Хэрэв таны зүүд бодит мэт санагдаж байвал зүүдэлсэн талаараа тэмдэглэл хөтөл. Яг юу мэдэрснээ нэгд нэгэнгүй бичээрэй. Энэ бол таны зүрх сэтгэлийн бодит тэмүүлэл билээ.





Хилэнц (10/23-11/21)   

Эрэлт хэрэгцээ ихтэй өдөр. Сонор сэрэмжтэй бай, өөрчлөлт хийх гэсэн хүсэл тань таныг өөрчилж мэднэ. Шалихгүй дэмий юмнаас болж хэрэлдэж цаг зав, эрч хүчээ үрэх хэрэггүй. Мөн түнштэйгээ болон багийнхныхаа мөнгө эсвэл бусад зүйлсийг эв дүйгүй болхи байдлаасаа болоод аргалж чадаагүй хэн нэгэнтэй маргаан өрнүүлэхэд бэлэн байхад гэмгүй. Энэ өдөр амьд мэнд байхын тулд тэсвэр тэвчээрээсээ илүү их зүйлийг хийх хэрэгтэй.

 

 


 Нум (11/22-12/21)   

Хүчтэй өдөр. Та ажил болон албан тушаалтай холбоотой асуудлаасаа болж хайртай хүнтэйгээ маргалдаж болзошгүй. Хайрттайгаа уулзахаасаа өмнө өөрөөсөө илүү их туршлагатай, өөртөө зөвлөгөө өгч чадах ахмад хүн дээр очоорой. Хэдийгээр та сорилтонд дуртай хүн боловч одоо бол хүнд зүйлтэй тулгарахад тохиромжтой цаг нь биш. Хийх ажлаа эмх цэгцтэй, нэг нэгээр нь хийж дуусгавал та амжилттай байх болно.


 

Матар (12/22-1/19)   

Тааламжтай өдөр. Үүр цайхын өмнө нар арслангийн ордруу хөдөлнө. Энэ нь холбоо харилцааны 7 дох гарагийг гэрэлтүүлж, байна. Бизнөсийн аз туршсан наймаа их ашиг олно. Хувийн амьдрал илүү өргөжнө. Дотуур байрны сурагчтай мэдлэг солилцож болох юм. Жишээ нь: гадаадын оюутан танд хэл заахыг зөвшөөрвөл та хариуд нь түүнд тусална гэсэн үг.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Бусдад өөрийн давуу талыг илтгэн харуулахад тохиромжтой өдөр. Энэ өдөр олон сонирхолтой хүнтэй танилцах боломжийг бүү алдаарай. Эрүүл мэнддээ анхаар. Хумхын ордныхоны илэн далангүй, шударга шулуун зан чанар үргэлж өөрт нь хэрэг болдог гэдгийг санаарай.


 



  Загас (2/19-3/20)

Урам зоригтой өдөр. Cap таны ордоор зорчилж байгаа тул загасныханы эрч хүч, урам зориг нэмэгдэх болно. Таны нэр хүнд өсөх болно. Та үүндээ сэтгэл хангалуун байна. Өөртөө итгэх итгэл нь таныг илүү их ажил хийх хүслийг төруүлнэ. Энэ нь эерэг үр дүнг авчирна. Та гадаад төрхөндөө итгэлтэй байж болно. Сүүлийн үеийн шинэ үсний өнгөний чиг хандлагыг туршиж үзэх хүсэл төрөх болно. Сэтгэл хөдөлгөм хайр дурлал үүсэх бололтой.


 


Өнөөдрийн зурхай /2014.12.27/  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй