
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 28. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 7. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, 7 улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Тайван өдөр. Энэ өдөр хайрын болон найрсаг харьцаанд тохиромжтой байна. Сэтгэлийнхээ онцгой зохицолыг анхаар. Хайртай хүмүүсээ үг хэлэлтгүй ойлгож байгаа нь харьцааг улам дотно сайхан болгоно. Гоо үзэмжтэй харьцахад илүү тааламжтай байна.
Үхэр (4/20-5/20)
Өсөлттэй өдөр. Орчлон ертөнцийн эрч хүч бага зэрэг хөнгөрч, нааштай завсарлага авч байна. Энэ бол гараж, дээврийн хөндий эсвэл подвалаа цэвэрлэх өдөр биш нь лавтай. Өнөөгийн чиг хандлага бүтээлч ба уран сэтгэмжийн эрэл хайгуулд ээлтэй байна. Чухал давуу тал дээрээ анхаарлаа төвлөрүүл. Асуудалтай байсан янаг амрагийн харьцаа сайжирч тайвшрал авчирна. Маш олон оддын хандлага таны тулд байгаа тул итгэлтэйгээр хоёр биенийгээ хайрлах хайрандаа даатга.
Хамтатгах (5/21-6/21)
Та өндөр үнэтэй гэнэтийн бэлэг авах бололтой. Хүсэж байсан зээл тусламжаа авах боломж гарч болох тул ашигтай завшаан, зээлийн саналыг алдахгүй байхыг хичээ. Ихрүүдийн хувьд романтик цаг үе бөгөөд хайр дурлал, таашаалын гойд сайхан үе. Аз жаргалтай байгаа хосуудын хувьд хайр, халуун дулаан мэдрэмжийн оч, цогийг дахин мэдрэх болно.
Мэлхий (6/22-7/22)
Удаан өдөр. Энэ өдөр өөрийн эрч хүч, тамир тэнхээгээ дахин цэнэглэ. Илүү нэг цагийг унтаж амрахдаа зориулан, хайрттайгаа сайхан өглөөний зоог барих нь гайхалтай эхлэл мөн. Та өөрийн үзэл бодолд хүмүүсийг итгүүлэх оролдлого хийх ч энэ өдөр бүтэлгүй байна. Харин та ганцаар энэ бүхнийг хийх хэрэг гарч болзошгүй. Орчин байдлаа өөрчлөх нь таны сэтгэлийг уярааж, сайхан дурсамжийг сэргээнэ.
Арслан (7/23-8/22)
Урам зоригоор дүүрэн өдөр. Өнөөдөр өнгөрснөө эргэн дурссан бодол санаа, урсамжаар дүүрэн байх ба үүний шалтгаан нь гэр бүлийн гишүүдээрээ цугларах эсвэл уламжлагдаж ирсэн уламжлалтай тань холбоотой. Хайртай хүн тань өнгөрснийг хамтдаа хуваалцаж байсан үеийн зураг, бэлэг дурсгалыг танд өгөх болно. Амьдардаг газраас тань хол болох мэргэжилтэй тань холбоотой бага хурал эсвэл хоббины тань дамжаанд явдаг адилхан сонирхолтой шинэ найзуудтайгаа аялалд явах үнэхээр гоё байна.
Охин (8/23-9/22)
Онох байгаа олоод оноогдсон сүүлчийн хугацаатайгаа уралдах нь таны авьяас чадвар, хүч чадлыг онилж байна. Хосуудын маргаан хүндхэн нөхцөл байдлыг үүсгэж мэдэх тул өршөөл уучлалыг урьтал болгоорой. Аялалаар явах гэж байгаа хүмүүс замдаа гарахын өмнө очих газрынхаа улс төрийн байдлыг судалж үзээрэй. Хэрэв аливаа зүйлс төлөвлөгөөний дагуу явахгүй байвал зүгээр л тайвшир. Уур уцаар нь зөвхөн өөртөө дарамт болохын л нэмэр. Жинхэнэ хайртайгаа учирсан охиныхоны сексийн дур хүсэл нэмэгдэх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Тусгай өдөр. Онцгой нэгэн асуудлын хувьд зөн билгээ анхааралдаа авч чадаагүй хүмүүсийн хувьд одоо бас нэгэн боломж гарч байна. Анх эхэлж төрсөн сэтгэгдэлээ дагаж зорилгодоо хүрэхийн төлөө тодорхой алхам хий. Таныг үр ашиггүй зарлага гаргахад хүргэх баярын энэ эрсдэлтэй үеэр санхүүгийн хувьд арвич хямгач бай. Сэтгэл чинь хөдлөж, хөөрсөн үедээ та арвилан хэмнэлт гэдгийг мартдаг байж магадгүй. Мөнгөө чухал зүйлд үр.
Хилэнц (10/23-11/21)
Цалин өсөх, тушаал дэвших зэрэг гайхалтай хувь нэмэр оруулсныхаа төлөө шагнал авах боломжууд гарч ирнэ. Хилэнцүүдэд чухал ач холбогдолтой нөлөө үзүүлж чаддаг Далайн ван гариг ирж байгаа ба бүрхэг энерги тараадаг шигээ эерэг сайхан энерги тараах болно. Аюулгүй хоргодох газар олж анхаарал сарниулах зүйл, үймээн садаанаасаа өөрийгөө хамгаал. Мөн аюулгүй байх нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Ялангуяа машин, тоног төхөөрөмжтэй холбоотой бол. Энэ амархан байж болно. Гэхдээ орой гарахдаа их мөнгө зарцуулах нь тэнэг хэрэг.
Нум (11/22-12/21)
Эрч хүчтэй өдөр. Өнгөрсөн хэдэн өдөрт хуримтлагдсан сэтгэл түгшил тань арилах болно. Өнөөдөр өөрийгөө амраан, төвөгтэй асуудлуудаа дараа шийдэхээр орхи. Нийгмийн болон улс төрийн үйл ажиллагаанд оролцож, олон зүйлийн талаар ойлгож мэд. Найз нөхөд болон хөршүүдтэйгээ зарим зүйлийн талаар ярилцсанаар өөр өөр үзэл бодлоосоо болж ширүүн маргалдахаас зайлсхий. Өөрсдийнхөө дуртай зүйлс дээр төвлөрөн, цагаа зугаатай өнгөрүүлээрэй. Найз нөхөдтэйгөө хамт гадуур гарч, уйтгараа сэргээ.
Матар (12/22-1/19)
Хоёрдмол өдөр. Танай хүүхэд гэртээ тэжээвэр амьтан авчирч тэжээхийг хүсч магадгүй. Хэрвээ та амьтанд хайртай бол яагаад гудамжны мухарт очиж нэгийг нь авчраад гэр бүлийнхээ гишүүн болгож болохгүй гэж. Таны сэтгэлийн хөөрөл ааш зангаар чинь илэрч өөрт ашигтай зүйл олж харж магадгүй. Өөрийн зүйлээ хийх цаг гаргах хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Таатай өдөр. Cap өнөөдөр Сугар, Бархасбадь, Нарны чигт орж танд итгэл мөрөөдөл, найз нөхөд, инээд баяслыг бэлэглэж байна. Найз нөхдийн нэг нууцаа танд шуудхан хэлж, тухгүй байдалд оруулж магадгүй. Гэхдээ үүнийг шүүх гэж, мөн зөвлөгөө өгөх гэж оролдсоны хэрэггүй. Зүгээр л суугаад тэднийг сонсоход болно. Хэрэв найзуудын тань нэг болзоонд уривал бүү татгалзаарай.
Загас (2/19-3/20)
Учир утгатай өдөр. Өөртөө итгэх итгэл нэмэгдэх хэдий ч эрч хүч буурах төлөвтэй байна. Өөрийнхөө сайн талыг олж харах нь асуудал биш. Хэдий нууцлагдмал хүн байсан ч өөрийн бодол санаагаа хуваалцах нь хялбар байх болно. Одоо та өөрийн бүтээл болон бүтээгдэхүүнээ худалдахад тохиромжтой цаг үе. Энэ нь ашиг орлого дагуулна. Та өөрийн дотоод сэтгэлээ дага. Та урдах ажлаа дуусгаагүйгээр ямар нэгэн зүйл эхлэж магадгүй. Ятгалганд автахаас болгоомжил.
Өнөөдрийн зурхай /2014.12.28/ | ||
Үзсэн: 1032 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.