
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 9. Ангараг гараг. Шийдэм одтой, 5 шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хөнгөн өдөр. Өрөөний анд болон хайртдаа цаг гаргах шаардлага гарна. Юу ч хэлэх хэрэггүй. Өөрийн хүсч байгаа зүйлээ цаасан дээр бич. Харин та дараагийн өдрүүдэд юу болж өрнөхийг төсөөлөх ч үгүй. Танд итгэл үнэмшил л хамгийн хэрэгтэй. Таны бүргэдийн нүд үнэтэй учраас ашигтай наймаа хийх боломж бололцоог олж харж чадна.
Үхэр (4/20-5/20)
Хоёрдмол өдөр. Хайртай хосуудын хувьд хоёуланд нь бие биедээ татагдах хүч илгээж байгаа тул хосуудын дунд оч бадрах болно. Хайртай хүмүүстээ эелдэг хандаж, аль хэдийн үүссэн таарамжгүй байдлыг байдлыг хурцдуулахаас сэргийл. Ажилтай юм уу эсвэл хамт ажиллагсадтай холбоотой асуудал үүсч болох тул сонор сэрэмжтэй байх нь асуудлаас зайлсхийхэд тус болно. Ахмад хүмүүстэй нөхөрлөл тогтоож магад. Энэ нь урд нь анзаарч байгаагүй нөхцөл байдал, тохиолдлуудын талаар нүдийг чинь нээж, сурч мэдэх шинэ эргэлт авчирна.
Хамтатгах (5/21-6/21)
Найз нөхөдтэйгээ зугаацах, спортын арга хэмжээнүүдэд оролцох нь ганц бие ихрийнхэний хувьд гайхамшигтай байх болно. Хосуудын хувьд ойр дотно байдалд таарах өдөр. Энэ жилийн ололт амжилтаараа бахархаж алдаа дутагдалаа эрэгцүүлэх цагийг өөртөө гарга. Ингэснээр таны сэтгэл уужуу байж дараагийн зөв алхамаа төлөвлөх болно.
Мэлхий (6/22-7/22)
Өөрийн эн тэргүүний чухал зүйлсээ шалга. Хайртай хүмүүстээ илүү их цаг зарцуулахын тулд юунд бага цаг зарцуулах вэ? Хайрынхаа төлөө олон жижиг сажиг зүйлсийг золиосолдогийг сана. Тав тухтай амьдралын орчин бүрдүүлэх төсвөө бэлд. Мөнгөө хадгал. Хэрэв та амьдралдаа сэтгэл хангалуун бус байвал ажлаа сольж, эсвэл шинэ мэргэжлээр сурч болно. Та тамхи татах, мөрийтэй тоглох зэрэг муу зуршилтай бол үүнээсээ салахыг хичээ. Эмчилгээнд хамрагд.
Арслан (7/23-8/22)
Бүтээлч өдөр. Оройтохоос нь өмнө баярын төлөвлөгөөгөө гаргаж, зул сарын мэндчилгээ илгээснээр өөр зүйлд анхаарлаа хандуулж чадна. Интернэтээр худалдаа хийх нь цаг хугацаа хэмнэсэн сайн арга бөгөөд өдөр тутам ордог сайтаа үзэхийн хажуугаар санаанд таарсан юмаа олж чадна. Өөр орны шашин соёл болон онлайнаар суралцах сонирхолтой болно. Зарим нь интернэтээр дамжуулж гадаадын иргэнтэй танилцана.
Охин (8/23-9/22)
Бодлоготой байх өдөр. Та аливаа зүйлд хурдан шийдвэр гаргана. Хэрэв та ажил хэргээ өргөжүүлэх гэж төлөвлөж байгаа бол ажил дээрээ удаан сууж, шаардлагатай гэрээ, хэлэлцээрүүдийг хий. Үйлчлүүлэгчид тань таныг хуурч болзошгүй тул та сэрэмжтэй бай. Бичиг цаастай холбоотой асуудлыг дахин нягталж үз. Чухал хэлэлцээр танд гайхалтай боломжуудыг авчрах болно.
Жинлүүр (9/23-10/22)
Тав тухтай өдөр. Оны хамгийн завгүй өдөр өнгөрсөн тул жинлүүрийнхэний хувьд тайвширч, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх баяраа сайхан тэмдэглэх цаг. Байр орон сууцаа цэвэрлэж, ойр дотныхонтойгоо баярласаныхаа дараа хайртай хүмүүстэйгээ нам жим орчинд цагийг өнгөрүүл. Хэрэв хажууд чинь багачууд байвал тэдэнд ч бас сайхан орчинг бүрдүүлээд өгчих. Ирж буй хэдэн сарын турш олдсон боломжийг ашиглан өөрчлөлт хийж, амьдралынхаа янз бүрийн талбарыг цэгцэл.
Хилэнц (10/23-11/21)
Санаанд нийцсэн өдөр. Тогтмол бодитой уур амьсгал өнөөдөр тархсан байна. Биеийн эрч хүч, хүчтэй нөлөө үзүүлэх тул гайхалтай сайхан санаанууд тань толгойд шууд л орж ирнэ. Ирээдүйнхээ амжилтын төлөө одооноос үрээ суулгаж эхлэхэд болно. Одоо хөдөлж эхэлснээр та сэтгэл хангалуун байдлыг олж авч, ажил мэргэжлийнхээ байдлыг дээшлүүлж, эсвэл шинэ авьяас чадвараа нээн, эсвэл мэдлэгээ өргөтгөхийн тулд сурч аялах болно. Сэтгэл зүрхэнд тань байгаа ажил хэрэг найдвартай бас тууштай байна.
Нум (11/22-12/21)
Эерэг өдөр. Хамтрагч чинь таны хичээл зүтгэлийг тоохгүй өнгөрч магадгүй. Энэ бүхний эсрэг арга хэмжээ авахын оронд өөртөө зориулж юу хийж чадахаа сайтар бод. Тэднийг зүгээр л орхи. Зарим нэг хувийн ажил танд маш их хэмжээний орлого оруулах бөгөөд танд шинэ боломжуудыг өгөх болно. Та хийх гэж буй зүйлдээ итгэлгүй байгаа хэдий ч таны өөртөө итгэлтэй байдал хурдан сэргэх болно.
Матар (12/22-1/19)
Сониуч өдөр. Сэргээн босголт таны орлогыг салхи мэт үлээж болзошгүй. Тиймээс та ашиггүй ажлаасаа татгалзан мужааны эсвэл ус түгээгүүрийн ажилд суралцаж болох юм. Багш бол өөрөө ч мэддэггүй байсан авъяасаа нээх шинэ ажилд орох болно. Бүтээлч чадвараар багшлаж, өөрийн дуртай зүйлээ хийж, мөнгө олох боломжтой.
Хумх (1/20-2/18)
Спортын үйл ажиллагаанд оролцоход сайшаалтай байна. Та тэмцээнд орж байгаа бол гэртээ шагналаа тэвэрсээр орж ирэх байх. Орон нутгийн эвлэлд байснаараа та нэр нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, холбоо тогтооно. Хийж байгаа зүйлдээ бүхнээ зориулдаг чанарыг тань үнэлж, ажлын шинэ санал ирэх болно.
Загас (2/19-3/20)
Юуны түрүүнд та бүх нөхцөл байдлыг хянах гэдгээ болих хэрэгтэй. Өөрийнхөө хүсч байгаа эв нэгдэлд хүрэхийн тулд бусдад үгээ хэлэх боломж олго. Төсвөө сайн зохицуулаарай. Та баяр наадмын үеэр мөнгөгүй байхыг хүсэхгүй байгаа биз дээ. Та дараа нь түргэн гаргасан шийдвэртээ харамсах болно. Төлөвлөгөөний гэнэтийн өөрчлөлт эсвэл хойшлуулалт зэрэгт бэлэн байгаарай.
Өнөөдрийн зурхай /2014.12.30/ | ||
Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.