Шууд Chart

Та үүнийг мэдэх үү

2014-12-30 10:15:20

Нас гүйцсэн нэг модноос 50.000 хуудас цаас гаргаж авдаг, харин эргээд ургахдаа 10-15 жил зарцуулдаг.

Орон сууцны айл хэрэгцээний усныхаа 25 орчим хувийг шүршүүрт орохдоо зарцуулдаг. Харин усанд хэмнэлттэй шүршүүр хэрэглэвэл 4 ам бүлтэй айл гэхэд жилд 76500 л ус хэмнэх тооцоо гарчээ.

Живхний оронд даавуу хэрэглэж хэвшье. Дэлхий даяар живхний нэг жилийн хэрэглээг үйлдвэрлэхэд 150.000 гаруй тонн хуванцар хэрэглэж байна. Харин даавуу хэрэглэснээр байгаль орчноо бохирдуулахаас сэргийлэх нэг ухаалаг алхам та хийж чадлаа.

Дахин хэрэглэх боломжтой даавуун тор, шилэн саванд савлагдсан бүтээгдэхүүнийг авснаараа та хог хаягдал, бохирдол агаарт цацагдах карбоны хэмжээг багасгахад тус нэмэр болж байна.

Аяга тавгаа усаар дүүргэсэн тосгуурт угаавал маш их хэмжээний ус хэмнэнэ. Ойролцоогоор 10 минут тасралтгүй ус гоожуулан угаахад 43.4 л ус зарцуулдаг байна.


Та үүнийг мэдэх үү   
Үзсэн: 5332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй