Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.01.01/

2015-01-01 08:30:11

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 1. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 11. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, 4 ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Эерэг өдөр. Хүмүүстэй харьцах, шинэ танилтай болох, хуучин холбоо сүлбээгээ сэргээхэд таатай өдөр. Өнөөдөр аялан жуулчлах, айлчин гийчин хүлээн авахад сайн. Чин сэтгэлийн харилцаа, таны сэтгэл татам дүр төрх, бодол эргэцүүлэл амьдралд амжилт олоход тус болно. Шударга зан таны хамгийн эрхэм зан байх бөгөөд хэрвээ хэн нэгэн таныг буруу зүйлд түлхэх гээд байвал эелдэг байж өөрийн хэлэх гэсэн зүйлээ шууд хэл.


 

 

  Үхэр (4/20-5/20)

Шинэ оны эхний өдөр. Мэргэжлийн салбарт ажил төрөл амжилт бүтээлээр дүүрэн байх бололтой. Харин өөрийн санал бодлыг бусдад тулгах, өөрийн эрх ашгийг дээгүүрт тавих, ямар ч хамаагүй үнэ цэнээр бүгдийг авах гэж муйхарлан зүтгэхгүй байхыг од эрхэс сэрэмжлүүлж байна. Хайртай хүн чинь таныг сонгосондоо хэзээ ч харамсахгүй гэдгээ ухаарах болно.



 

Хамтатгах (5/21-6/21)

Харилцаа холбоо тогтоох, шинэ хүнтэй танилцах, хуучин харилцаагаа сэргээхэд таатай өдөр. Таны дур булаам, энхрий ялдам, ер бусын сэтгэмж нь ирээдүйн мөнгө санхүүгийн амжилтын үндэс суурийг тавих болно. Та хэнийг ч гэсэн өөртөө татах увидастай байх болно. Аялж жуулчлах, зочид хүлээж авахад сайн.


 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Өөрийн үзэл бодлыг хамгаалан тэмцэх, амьдралын эрчим хүчийг эрчимжүулэх өдөр. Та хамааралтай байдаг хүмүүстэйгээ анхаарал болгоомжтой харьцах хэрэгтэй. Амжилтандаа найдаж урсгалаар явах хэрэггүй. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа дайчилж багагүй зүтгэл гарга. Шинэ жилийн эхний өдрөөс л хичээх хэрэгтэй.



 

   Арслан (7/23-8/22)   
Удирдлагатайгаа холбогдож шинэ оны мэнд хүргэх нь цаашид танд эерэгээр нөлөөлнө. Ихэнх арслангуудын хувьд нүүрэмгий, илэн далангүй байх шаардлагатай өдөр. Эмэгтэй арслангуудын үйлдэл урьдчилан таахын аргагүй байна. Иймээс зарим зүйлээс болж та гунигтай болж магадгүй. Та өөрөө ойр дотны хүмүүсээ зовж гуниглахад хүргэх болно. Гөжүүд, дээрэнгүй, хувиа хичээсэн зан танд зохихгүй.

 

 

Охин (8/23-9/22)   

Өнөөдөр таныг гэнэтийн сайхан үйл явдал болон учрал хүлээж байна. Ажлын хамтрагчийн зүгээс дайралт ирж болзошгүй. Энэ нь бүр эхнээсээ л гомдмоор, бас үл ойлгогдохоор байсан хэдий ч таныг нэг их сандрааж төвдүүлэхгүй байх болно. Хойш тавьж түр зогсоосон төслийн ажлаа дахин сэргээж хийхийг од гаригс зөвлөж байна. Учир нь тэрхүү ажлаас ашиг орлогыг хүртэх болно.



 

 Жинлүүр (9/23-10/22)   

Тогтворгүй байх өдөр. Мэргэжлийн амжилт гэхээсээ материаллаг байдал сайжрах болно. Эсвэл албан тушаал өөрчлөгдөнө. Бүхий л асуудалд ухаантай байж зөн совингоо дагаарай. Сэтгэл хөдлөлд бүү авт үүний уршиг нь санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Сонирхдог зүйлийнхээ талаар хайртай хүнтэйгээ ярьж, харилцан бие биетэйгээ бодол санаагаа солилцох нь үнэ цэнэтэй байх болно.





Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр таны сэтгэл санаа нэг л таагүй хурцадмал байдалд байна. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд сохроор бүү ургашил. Өөрийн боломж бололцоогоо ашиглахдаа шүүмжтэй ханд. Ажил хэрэг зан тань эсрэг хүйстэнд таалагдаж ажилдаа амжилттай байна. Аливаа харилцаа бүтэмжтэй сайхан байх болно.




 Нум (11/22-12/21)   

Азтай байх өдөр. Найз нөхөд хамаатан садангийнхаа тусламжтайгаар ашиг олж магадгүй өдөр. Таатай гэнэтийн бэлэг авна. Хувийн амьдралдаа завсарлага авах, бүтээн байгуулахад таатай. Гагцхүү эрүүл мэндэд таагүй үйл явдал тохионо. Од гараг дуу шуугиантай компани ажлын ширээнээс хол байхыг зөвлөж байна. Ажил төрлийн хамааралтай хамтран зүтгэгчид таныг төөрөлдүүлэн будлиантуулах, аль эсвэл хууран мэхлэх магадлал өндөр байна.


 

Матар (12/22-1/19)   

Ажлын байран дээр бүх зүйл хэвийн. Хувийн амьдралд том өөрчлөлт гарахыг хүлээ. Шинэ хүмүүстэй танилцах боломж гарна. Ганц бие хүмүүс шинэхэн танилуудын дунд хожим амьдралаа холбож болзошгүй сонирхолтой хүн ч байх магадлал өндөр. Та энэ боломжийг бүү алдаарай. Бүх зүйл зөвхөн танаас л шалтгаалах болно.
 
 

 


  Хумх (1/20-2/18)   

Ачаалал өндөртэй өдөр. Энэ өдөр аливаа асуудалд хатуужилтай, юу ч тохиолдсон биеэ барьсан байдалтай байхыг зөвлөж байна. Төлөвлөсөн уулзалтаа дараагийн өдөр болгон хойшлуул. Ажил тань ихээхэн хүч чармайлт, стандарт бус арга заль, болж буй асуудалд шийдэмгий хандахыг зөвлөж байна. Энэ оройг ой, модтой газар өнгөрөөхийг хичээгээрэй.

 



  Загас (2/19-3/20)

Өнөөдөр зөрчилдөөнтэй өдөр байна. Таагүй байдалд оруулах учраас хэн нэгэнд сэтгэлээ бүү уудалж дэлгэ. Магадгүй хамтрагчтайгаа хурцадмал маргаан гаргаж болзошгүй тул биеэ барь. Үр дүнд нь тэнэг байдапд орно. Буруугүй байсан ч буруутан болно. Ганцаардал таныг нөмрөн авна. Сэтгэлээр бүү уна таны бодсоноос хүнд байхгүй.


 


Өнөөдрийн зурхай /2015.01.01/  
Үзсэн: 1487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй