Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.01.02/

2015-01-02 09:07:03

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 2. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 12. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, 4 ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19) 

Сэтгэлийн аливаа хөдөлгөөнөө барьж сурахыг оролд. Аль болох тэвчээртэй байж, өөрийгөө захир хэмээн одод танд зөвлөж байна. Гэнэтийн сэтгэл хөөрлөө хазаарлахгүй бол хариу түрэмгийлэлд өртөх магадлал өндөр. Жирийн нэгэн маргаанаас болж том шуугиан дэгдэж мэднэ. Улмаар таны эрхэмлэж явдаг амрагийн харилцаа тасарч болзошгүй байна. Та өөрийн хөлс хүчээр олсон мөнгөндөө захирагдах хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал сэтгэл хангалуун байхаас гадна цаашдын санхүүгийн байдал тогтвортой байх болно.


 Үхэр (4/20-5/20)

Хийхээр төлөвлөгдөж, хуримтлагдсан ажил төрлийн асуудлыг шийдвэрлэх, аль эсвэл хувийн байр сууриа бэхжүүлж батжуулахад таатай өдөр. Яаралтай хурдан шуурхай шийдвэрлэх шаардлагатай ажил хэргийг бүтээхийн тулд идэвхи санаачлага гарган цөхрөлтгүй шаргуу чармайн ажиллах шаардлага таньд тулгарна. Ойрын үед болох үйл явдлуудын явц нь таны хүсэн хүлээж байсан хэмжээгээр өрнөхгүй ч байж болно. 


Хамтатгах (5/21-6/21)

Сэтгэл санаа хямарч, урам зориг мохох өдөр. Тархай бутархай, яршиг түвэгтэй байдал, нэг ажилд төвлөрч чадахгүй байх зэрэг нь ажил төрлийн хүрээнд асуудал үүсгэж магадгүй. Гадны сөрөг нөлөөллөөс зайлсхийхэд бүх хүч чадлаа зарцуул. Галын болон лааны гэрэлд суух нь таатай байх болно.
 


Мэлхий  (6/22-7/22)   

Бүх талаар таатай өдөр болж өнгөрөхийг амлаж байна. Таны эргэн тойронд эсвэл санхүүгийн хүрээнд санамсаргүй өөрчлөлтүүд тохиолдож магадгүй. Таны хажууд байгаа хүн өөрөө ч ойлгохгүй байгаа түгшүүрээс чинь зайлуулж магадгүй. Хэрвээ түүний зөвлөгөөг тусгаж дагавал танд илүү сайн. Энэ нь таныг өөрийн амьдралаа өөрчлөхөд тусална. Долоо хоногийн дараа амрах амралт эсвэл амралтын тухай чухалчлан бодох хэрэгтэй болно. 


Арслан (7/23-8/22)    

Амьдралын эрч хүч, материаллаг байдал унах өдөр. Эдийн засгийн хувьд хямрах магадлал өндөр байгаа тул урьдчилан төлөвлөөгүй зардалд зориулж мөнгөө нөөцлө. Баяр хэтрүүлсэн нэг нь гэр бүлийн ахмад хүмүүстэй зөрчилдөж магадгүй. Уужуу тайван, хэнэггүй байхыг хичээ. Хэцүү байдлаас хэрхэн гарах талаар төлөвлө. Өдрийн сүүлээр сэтгэлийн хямралд өртөх магадлал өндөр байна. 


Охин (8/23-9/22)   

Хувийн байр сууриа батжуулан бэхжүүлэхэд таатай өдөр. Таны хайхрамжгүй, хүйтэн баг дор нуугдсан эмзэг, шархадсан сэтгэл зүрх тань зорьсон зорилгодоо хүрэхэд саад тотгор учруулж мэднэ. Аливаа бүх санал санаачлагыг гартаа авч, цөхрөлтгүй оролдоод үзээрэй. Найз нөхдийн тусламж дэмжлэгийг тооцон, түүнд найдахгүй бол амжилт олох магадлал тэг цэгт очиход ойрхон байх болно. 


 Жинлүүр (9/23-10/22)   

Таатай өдөр. Од гарагс өдрийг аль болох гэрийн гадна өнгөрүүлэхийг хүсч байна. Энэ нь цаашдын амьдралаа холбох хүнтэйгээ учирна. Гэхдээ нөхцөл байдал мэдээж өөрчлөгдөж л таараа. Гэр бүлийнхэнтэйгээ хамт хүн болгон сэтгэл ханамжтай байх тийм газар руу явахаар төлөвлө. Дасгал хөдөлгөөн хийх нь биеийн эрүүл мэндэд тустай ба хойшид аливаа нэгэн өвчин тусахаас сэргийлнэ. 


Хилэнц (10/23-11/21)   

Ажилдаа өөрийгөө бүрэн дайчилснаар зарим нэг алдаагаа залруулж чадна. Хэт туйлширсан бодлоосоо сал. Талархал ухаарал бол энэ өдрийн онцгой үгс. Та хэр их талархал хүндэтгэлээ илэрхийлэнэ, төдий чинээ сэтгэл хангалуун байна. Ойр дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, тэднийг дэмжиж, уйтгар гуниг баяр баяслаас нь хуваалц. Таны хичээл зүтгэл, хэзээ ч сэтгэл санаагаар унагахгүй.


 Нум (11/22-12/21)   

Сонирхолтой хүнтэй учруулна. Дотоод сэтгэлээ илэрхийлэхийг хүсэх өдөр. Ойрын төлөвлөгөө мөн ажил үйлсэд тань нөлөөлөх үйл явдал болно. Санхүүгийн хувьд ашигтай томоохон төсөл боловсруулдаг таны ид шидтэй гэмээр авьяас чадвар үнэхээр гахалтай төгс байж чадна. 


Матар (12/22-1/19)   

Мэдлэгийн хүрээгээ тэлэх, энергийн шинэ эх үүсвэртэй болох, өөрийгөө ардын аргаар эмчлэхэд сайн өдөр. Та өнөөдөр дур булаам байдлаа ашиглаж, ойр хавийн хүмүүсийн толгойг хүссэнээрээ эргүүлж чадна. Энэ боломжийг ашигла. Гэхдээ хэт бардамнах, аар саар зүйлээр хөөцөлдөх зэргээр аз хийморио үргээж магадгүйг анхаар. Таны хувийн амьдрал гэнэт өөрчлөгдөж магадгүй хэмээн одод сануулж байна. 


Хумх (1/20-2/18)   

Болж буй үйл явцыг үнэлж дүгнэх, хуучин холбоогоо бататгах эсвэл дотны найздаа тусламж үзүүлэх өдөр. Гэнэтийн мэдээнээс болоод төлөвлөгөөгөө ахин нэг харахад хүргэнэ. Өнөөдөр эрч хүч сулрах нь. Эрүүл мэнддээ онцгой хандаарай. Зарим нэг хүмүүс архинд дурлаж магадгүй. Ахимаг насныханы ужиг өвчин сэдэрнэ. Ховорхон тохиох сэтгэл гутралаас болоод биеийн хүчний хөдөлмөр хийн эсвэл эрсдэл дагуулах ажил руу ханцуй шамлан орно.


Загас (2/19-3/20)

Баяртай үйл явдал тохионо. Энэ өдөр азгүйдэл болон уур бухимдалд орохгүй. Ихэнх хүмүүсийн амьдралын хүнд байдлаас гарч ирэх болно. Өөрийн амьдралын зорилгоо тодорхойл, аюултай байдалд оруулах хэрэггүй. Хайр дурлал, дотно харьцаанд таатай өдөр. Таны хайрт чинь анхаарлыг тань татахыг хичээнэ. Бүх өвчин хурдан эдгэрнэ. Зүүднийхээ талаар хэнд ч бүү ярь.



Өнөөдрийн зурхай /2015.01.02/  
Үзсэн: 1772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй