
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 4. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 14. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, 4 ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хууран мэхлэлт, хов жив, хий хоосон мөрөөдөлтэй холбоотой таагүй өдөр. Аливаад харицлагатай байж хурдан хийхийг хичээ. Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл таны орлогыг өсгөх болно. Хань ижилтэйгээ зөрчилдөж магадгүй. Өөрийн сул занд бууж өгөх, аливаа алхам үйлдлийн үр дагаврыг бодохгүй байх нь гэр бүлийн уур амьсгалыг хүйтэн хөндий болгох төлөвтэй. Найз нөхөдтэйгээ уулзахаар төлөвлөх хэрэггүй.
Үхэр (4/20-5/20)
Хамгийн таагүй өдөр. Таны амьдралын эрч хүч буурснаар эрүүл мэндэд асуудал авч ирнэ. Од эрхэсийн байрлал таагүй байна. Энэ нь ялангуяа үхрийн ордны эрчүүдэд илүү хамааралтай. Таны толгой, үе мөч өвдөж, архаг хууч өвчин хүндрэх бололтой. Шинэ ажил хэрэг эрхлэх, болон мөрийтэй аз сорьсон тоглоомд оролцвол амжилт олно гэж бүү итгэж найд. Таны хичээл зүтгэл талаар өнгөрөх болно. Урьдчилж тооцоолоогүй зардлууд хүлээж байгаа тул зарлага гаргахдаа анхаарал болгоомжтой байх шаардлагатай.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ өдөр нь танд гэнэтийн бэлэг барихын зэрэгцээ сайн, муу мэдээг сонсгох болно. Гэр бүлийн байдал хүйтэн хөндий байна. Хайртай хүмүүсийн харилцааны бат бэх байдлыг шалгах болно. Аялаж жуулчлахаар зэхэж байгаа хүмүүс танихгүй хүмүүстэй харилцахдаа анхаарал болгоомжтой байхыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Тэдний хэлсэн үгийг сэтгэлдээ ойрхон хүлээж авах хэрэггүй.
Мэлхий (6/22-7/22)
Таатай өдөр. Одод таныг ивээж байна. Бүх энерги эрч хүчээ та ажилдаа чиглүүлэх хэрэгтэй. Та ямар ч байсан амжилтад хүрнэ. Хүнтэй танилцах шинэ газар очиж үзэх ба аялал зугаалга хийхэд таатай. Та байрлалаа өөрчлөх зайлшгүй хэрэгтэй. Олон хүмүүс сонирхолтой танилцуулга зохион байгуулна. Сэтгэл санааны илэрхийлэл ертөнцөд нээлттэй байдал ба хүүхэд маягийн баяр хөөр нь эмэгтэй мэлхийнхэнийг дур булаам болгоно.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр таны ойр дотныхон дунд гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй. Амьдрал танаас дээд зэргийн эр зориг шаардах болно. Настнууд, хүүхдүүд, хууч өвчтэй хүмүүсийн эрүүл мэнд муудаж магадгүй. Түр зуурын сэтгэл санааны тавгүй байдал үүсэж болно. Өглөө, орой цэвэр агаарт зугаалах сайн. Хүүхэд, эцэг эх, гэр орон, зуслангийн аж ахуйтай холбоотой асуудлууд таны сэтгэлийг зовооно. Эцсийн шийдвэр гаргахад тохиромжгүй өдөр. Дараа долоо хоногт арай дээрдэх бололтой.
Охин (8/23-9/22)
Амьдралын эрч хүч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Бүтээж туурвих авьяас, зөн билиг болон сексийн чадавх дээшилнэ. Хэн нэгэн таны эелдэг зөөлөн занг буруугаар үнэлэх ба түүнийг илүүц зан гэж тооцож, түвэгтэй дарамттай үүрэг даалгаврыг танд тохоохыг оролдох болно.
Жинлүүр (9/23-10/22)
Боломжууд дүүрэн байх өдөр. Таны амьдралын төлөв байдал дээд цэгтээ байна. Энэ өдөр хувийн амьдралд болсон таагүй зүйлсийг засах боломж олдоно. Санамсаргүй мэдээ хайртай хүнд тань нөлөөлөх эсвэл таны үйл ажиллагааг орвонгоор нь өөрчлөн мөн нийгмийн байдлыг өөрчилнө. Өөрийн боломж бололцоог эрүүл саруул ухаанаар үнэлж дүгнэхэд төвөгтэй байх тул арилжаа наймааны ажил төрөлд идэвхи чармайлт гаргах ба шал дэмий хоосон төслийн хойноос хөөцөлдөх шаардлагагүй.
Хилэнц (10/23-11/21)
Шинэ хүн таны амьдралд орж ирснээр олон таагүй зүйлс болно. Шинж тэмдгийг анхааралтай ажигласнаар эрсдлийг өөрөөсөө холдуулж чадна. Өнөөдөр та дотроосоо гэрэлтэж эргэн тойрныхноо баясгана. Өөрийн үзэл бодлоо ягштал барь. Хэрвээ тэгж чадвал өрсөлдөгч тань таны ухаан бодол сүр хүчнээс эмээх болно. Олны хэл амнаас хол байхыг одод сануулж байна. Зүүд зөнтэй байж зүүдэнд бялуу орж ирвэл хэрүүл маргаан болохыг сануулж байна.
Нум (11/22-12/21)
Эртний найз нөхөдтэйгээ уулзахыг хүсэх бөгөөд хэсэг завсарласан найзуудыгаа сангалзах болно. Ихэх хүмүүсийн бодол санаа нь үүлэн дээр хөвөх бөгөөд хүсэл сонирхол нь ухаангүй үйлдлүүдээр дүүрэн байх нь. Холын замд гарах гэж байгаа бол хойшлуулахыг зөвлөж байна. Ажлын асуудалд овсгоотой, самбаатай ханд. Хүлээж авсан ажлын талаар сүүлийн мөчид үгүй гэсэн хариулт өгвөл нэр хүндээ алдахад хүргэнэ.
Матар (12/22-1/19)
Нээлт хийх, энергийн эх үүсвэртэй холбогдох, бодол санаагаа ариусгах өдөр. Хувийн амьдралд таатай өөрчлөлт ажиглагдана. Олон нийтийн ажилд идэвхтэй оролц. Эсрэг хүйсний хүмүүстэй харилцаа тогтоохыг оролдвол амжилттай төгсөнө. Гэхдээ хэт яарах буюу өрсөлдөгчдийн хөндлөнгийн оролцооноос болж, нөхцөл байдал эсрэгээр эргэж болзошгүйг анхаараарай.
Хумх (1/20-2/18)
Хайр дурлал, гэр бүлийн харилцаа, бүтээлч чадамжийг дээшлүүлэхэд таатай өдөр. Сэтгэлд хүрээгүй ажлаа эхлүүлэх нь цаашид бүтэлгүйтэх хандлагатай байгааг анхаараарай. Ачаалал ихтэй ажлын өдөр хүлээж байна. Ихэнх цаг хугацаагаа ажил дээрээ өнгөрүүлэн мөн зарим мэргэжлийн асуудал гарч ирж толгойг тань өвтгөнө. Энгийн нэг даалгавар танаас асар их хүч шаардагдах болно. Найз нөхөд болон дотны хүнтэйгээ таагүй зүйл тулгарах учир үүнд бэлтгэлтэй байхыг хүсье. Хайр дурлалын асуудлаас хол байхыг зөвлөж байна.
Загас (2/19-3/20)
Энэ өдөр бүтээлч чадвар дээшлэх, гэр орны ажилдаа цаг цав гаргаарай. Биеийн хүчний ажил хийх, спортоор хичээллэх, засвар эсвэл эмх цэгцэнд оруулаарай. Энэ өдөр байгаль дэлхийтэйгээ ойр байх ашигтай. Болж буй үйл явдалд хэт эмзэг бүү хүлээж ав. Өнөөдөр та шинэ танилтай учрах бөгөөд энэ нь ажил хэргийн найзууд болно. Сайн унтаж амар. Мөн гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарах, зоогийн газарт орж яриа өрнүүлэхийг хичээ.
Өнөөдрийн зурхай /2015.01.04/ | ||
Үзсэн: 1333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.