Шууд Chart

Ханилан амьдрахад насны зөрүү асуудал биш...

2015-01-05 07:18:21

Хайр дурлалд насны хязгаар байдаггүй хэмээн ярьдаг үнэний ортой аж. Гол нь хоёр хүний сэтгэл нийлж чадаж байвал болох нь тэр. Мэдээж хэрэг асуудалгүй амьдрал гэж юу байх вэ. Ханилан амьдрахад насны зөрүү тийм ч асуудал биш бололтой. Ингээд эдгээр хосуудын давуу болон сул талыг товчхон өгүүлье.

Нийгмийн байдал:
- Хэрэв эмэгтэй нь эрэгтэйгээсээ эгчмэд бол эрэгтэй нь үр удмаа үлдээх тал дээр аль хэдийнээ толгойдоо бодчихсон байдаг. Үүний зэрэгцээ нийгэмд байр сууриа олоход нь тусладаг. Харин эрэгтэй нь эмэгтэйгээсээ ах бол эмэгтэй нь ядаж өөрөө өөртөө зарцуулах хэрэгцээнийхээ мөнгийг олохын төлөө явдаг. Эрэгтэй нь аль хэдийнэ байр сууриа олчихсон болохоор карьер хөөх тал дээрээ илүү анхаардаг.

Хүүхэд:
- Эрэгтэй нь эмэгтэйгээсээ ах бол энэ тал дээр ямар ч асуудал байхгүй. Аав болохдоо баяртай байгаад зогсохгүй өөрөө яг л багш шиг хүүхдээ өсгөж, хүмүүжүүлдэг байна. Харин эрэгтэй нь эсрэгээрээ дүү бол аав болох тал дээр бэлэн эсэхдээ нэлээд эргэлздэг. Мэдээж хэрэг үр удмаа үлдээх нь зүйн хэрэг хэмээн ухамсарладаг хэдий ч эцсийн эцэст хоёр хүний хайрын холбоо чухал хэмээн хүүхэдтэй болохоос татгалзах явдал бий.

Сексийн амьдрал:

- Эмэгтэй нь эрэгтэйгээсээ эгчмэд бол энэ тал дээр асуудал харьцангуй бага байдаг. Учир нь ижил хурдтай, яг энэ тэнцүүхэн ор хөнжлийн ажлаа хийдэг. Харин эрэгтэй нь эмэгтэйгээсээ ах бол асуудал үүсэх магадлал өндөр. Учир нь залуу бүсгүйгээ хангаж чадахгүй байх явдал цөөнгүй гардаг. Энэ нь эрчүүдийн хувьд байгалийн жам ёсны асуудал юм.

Гадаад төрх байдал:
- Залуу нас, гоо сайхан дүр төрх мөнхийн зүйл биш. Тиймээс энэ тал дээр эр, эм хоёр санаа зовоод байх зүйлгүй. Хүний амьдралын жам ёсны асуудал. Харин яавал эрт хөгшрөхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Үүний тулд хэрэглэж буй хоол хүнс, эрүүл агаар, хөдөлгөөн зэрэгт ач холбогдол өгөх нь чухал байдаг.


Ханилан амьдрахад насны зөрүү асуудал биш...  
Үзсэн: 8004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.95.xxx] 2017-10-27 23:08
Сайхан зөвөлгөө байна баярлалаа!
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-01-06 06:20
150.129.141.xxx-аа. Энд уруу татаж, уриалаад байгаа юм юу байгаам бэ. Амьдрал дээр хүн гээчийн хийгээд, хэрэгжүүлээд байгаа эгэл л амьдралын бодит үнэншд. Юмыг дандаа хар талаас нь харж, бодож, бусдыг буруутгадаг хүмүүс өөрсдөө өнгөлөг, сайхан гээчийн будгаар амьдралаа будаад л явна биз дээ... Энэ харин ч сонин, бас бодууштай зөвлөгөө байна. Баярлалаа сайтынхаан...
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-01-05 23:38
ЗАЛУУСЫГ ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛД УРИАЛААД БАЙГАА ЮМ ХААШАА ЮМ.СЭДЭВЭЭ ЖООХОН ӨӨРЧИЛЖ ӨӨДРӨГ ЗҮЙЛЭЭР БИЧВЭЛ ЯАСАН ЮМ СЭТГҮҮЛЧЭЭ.МЯНГАНБАЯР БОЛ ӨВЧТЭЙ ХҮН ЭМЧ НАР САЙН МЭДЭЖ БАЙГАА ТҮҮНИЙ ӨВЧИНГ ОХИД БОЛ ТҮҮНИЙ ЗОЛИОС БА ТОГЛООМ НЬ
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-01-05 13:25
Bi tegej bodohgui l bna

Бидэнтэй нэгдээрэй