
Монголбанк өнгөрсөн онд 13 тонн алт худалдан авчээ. Энэ нь 2013 оноос хоёр дахин их үзүүлэлттэй гарчээ. Алт тушаалт 2006 оноос хойш тогтмол буурч байжээ. Тиймээс өнгөрсөн онд УИХ-аас Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах роялти татвар 10 хувь байсныг 2.5 хувь болгон бууруулсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа аж. Эл шийдвэр гарснаас хойш нэг сарын хугацаанд Төвбанкинд тушаах алтны хэмжээ тогтмол өсчээ. Тухайлбал, өнгөрсөн онд Монголбанкд 11 гаруй тонн алт экспортолж валютын нөөцийг нэмэгдүүлсэн байна. Алтанд ногдуулах татварыг бууруулснаар улсын төсөвт төвлөрөх орлого бүрдэлт ийнхүү сайжирчээ. Энэ оны Монгол Улсын нэгдсэн төсвийг боловсруулахдаа 31.3 тонн алт экспортолно гэж тооцоолсон ч төсвийн тодотголоор 29.5 тонн болж буурахаар байгаа аж.
Алтны тушаалт нэмэгдэв | ||
Үзсэн: 748 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.