
Өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол Улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37 мянга болж өмнөх сараас гурван хувиар өссөн байна. 2013 оны эцэстэй харьцуулахад 13.6 хувиар буурч, сүүлийн хоёр жилийн хамгийн бага түвшинд хүрчээ. Үүнээс дипломын болон бакалаврын боловсролтой иргэд 32.5 хувийг бүрдүүлж байхад магистр, докторын зэрэгтэй боловч ажилгүй байгаа иргэд 0.8 хувийг бүрдүүлж байна. Энэхүү бүтцийг 2013 оны эцэстэй харьцуулахад дипломын болон бакалаврын түвшний боловсролтой иргэдийн эзлэх хувь харьцангуй нэмэгджээ. Бүртгэлтэй ажилгүй иргэн гэдэг нь гурван сараас дээш хугацаагаар Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй байгаа иргэдийг хамруулж байгаагаас гадна шилжин суурьшсан, сургуулиа төгсөөд ажилгүй байгаа гэсэн шалтгаанууд зонхилж байна. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн ерөнхий төлөвийг харуулдаг юм.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 33.3 хувь нь дипломтой | ||
Үзсэн: 853 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.