Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.01.11/

2015-01-11 08:26:32

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 21. Адъяа гараг. Харцага одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдэсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавь барилдах, номын авшиг авах, шинэ гэр байр авах, хараал жатга буцаах, нялхасын хурам хийх огторгуйн үүдийг бооход сайн. Газар малтах, худаг гаргах, балгадын суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хүнд өдөр. Амралтын өдрийн таагүй байдал зөвхөн хониныхон та бүгдээс үүдэлтэй байх тул хэнтэй ч бүү марга. Зөнтэй зүүдлэх төлөвтэй. Хэрэв аалз, шавьж зүүдэлбэл таагүй үйл явдал, тодруулбал хэн нэгний хүнд өвчин, үхлийг зөгнөж байна. Хайр сэтгэлд ан цав үүсэх магадлалтай. Та төгс амрагийн тухай мөрөөдлөөсөө болж, хайртай хүнээсээ салах вий.


Үхэр (4/20-5/20)

Олон янзын ааш араншинтай өдөр. Үдээс өмнө аливаа харилцаа холбоонд маш тааламжгүй байна. Хамтрагчаа ойлгохгүй байх хүсэл нь таныг бүдүүлгээр авирлах, уурлаж цухалдах, сэжиглэлтийг бий болгоход хүргэх ба улмаар нөхцөл байдлыг дээд зэргээр хурцатгах болно. Ийм байдалд орохгүйн тулд биеэ барихыг хичээх хэрэгтэй. Зөрүүдэлж эвлэрэхгүй байхаас аль болох зайлсхийн буулт хийж тохиролцох зөвшилцөх арга замыг эрж хай.


Хамтатгах (5/21-6/21)

Амьдралын зарчим болон ертөнцийг үзэх үзлийг шалгаж сорих ачаалалтай өдөр. Шинэ асуудлын үүрэг хариуцлагын цаг үе. Таагүй мэдээ, эсвэл хуурамч мэдээлэл нь таныг алдаатай үйлдэл хийхэд хүргэнэ. Мөнгө санхүүгийн хувьд алдагдал үүсэх бололтой. Шаардлагагүй зардлыг зогсоох, өөрийн мөнгө санхүүгийн үүрэг хариуцлагаа зайлшгүй эргэн харах хэрэгтэй.
 


 Мэлхий  (6/22-7/22)   

Анхааралтай байх өдөр. Өнөөдөр таныг аюултай өдөр угтаж байна. Муу санаатнуудаас хорлон үймүүлэх, дайсагнах хандлага гарч болно. Бүх хүчээ хамгаалах зүйлд дайчлах, эрсдэл бүхий үйлдэлээс татгалзах хол явах, чухал шийдвэр гаргах зэрэгт татгалзах хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ жижиг зүйл дээр маргах нь маш том хэмжээний хэрүүл болж магадгүй тул болгоомжтой байх хэрэгтэй.


Арслан (7/23-8/22)   

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой урьд эхэлсэн ажлаа дуусгахад тохиромжтой өдөр. Ажил хэргийн идэвхтэй байдал, нээлттэй харилцаа зэрэг нь дараагийн долоо хоногийн ажилд таныг бэлэн болгоно. Гэвч өөр дээрээ нэмэлт хариуцлага авахаас зайлсхий. Чухал ажил хэргээ дуусгахыг хичээ. Эцэг эхтэйгээ бүү марга.



Охин (8/23-9/22)   

Хоёрдмол өдөр. Өнөөдөр амжилт ололт болон азгүйтэл ээлжлэн ирэх болно. Найз нөхөдтэй харилцах харилцаанд хүндрэл, хувийн амьдралд урам хугарах зүйл байх бололтой. Гэвч хувийн асуудлуудад бодол санаагаа хэт их төвлөрүүлэх шаардлагагүй, учир нь удахгүй арилан алга болно. Аливаад буулт хийх гэж зүтгэсний хэрэггүй, харин зөн совин болон зөв бодолдоо итгэж найд.


Жинлүүр (9/23-10/22)   

Өөрийн төлөвлөгөөгөө бусадтай хуваалцахад тохиромжтой өдөр. Хуучин анд нөхөдтэйгээ уулзах эсвэл хамаатан садан, хамтрагчтайгаа уулзсанаар санхүүгийн асуудлаа бататгаж авах болно. Хувийн амьдралд өөрийгөө хөгжүүлэх үйл явдал гарч ирэх тул боломжийг бүү алдаарай. Өнөөдөр урьд өмнө нь мөрөөдөж байсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Эрч хүчтэй ажиллахын тулд өөрийн хүсэл эрмэлзлэлийг тодорхой болго. Жижиг сажиг зүйлд бүү анхаар. Таны зөн билгийн үйлдэл тань зорилгодоо хүрэхэд тань тусална. Үнэт эдлэл мөн чулуу авахаас бусад худалдан авалт таатай байна. Ямарч тохиолдолд өөрийн үйл хөдлөлөө хяна. Энэ нь болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж байна гэсэн үг.


Нум (11/22-12/21)   

Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд азгүйтэл мөн сэтгэл гутралд орж болзошгүй. Амьдралын эрч хүч уналтанд орсоноор төслийн ажилд төлөвлөгөөгөө өөрчлөх эсвэл ажлын хүрээгээ солино. Түр зуурын хямралд автаж хуумгай шийдвэр гаргасны хэрэггүй.


Матар (12/22-1/19)   

Од гарагийн энерги хуримтлагдсан тул хайр дурлалаа эргүүлэн авахад мөн уучлахад таатай өдөр. Ихэнх хүмүүсийн сэтгэл санаа өөдрөг амгалан байна. Гэрлэлт болон хүүхэд олох гэр бүлтэйгээ өнгөрөөх нь таатай байна. Томоохон худалдан авалт хийхэд таатай өдөр. Ажлын уулзалт болон гэрээ хэлэлцээр дээр амжилттай байх болно. Ямар ч хэлэлцүүлэг дээр та гайхшруулж чадна. Танд зайлшгүй амралт хэрэгтэй байна.


Хумх (1/20-2/18)   

Хуучны андтайгаа учирна. Эсрэг хүйстэнтэйгээ харьцах нь таатай байна. Нөлөө бүхий хэн нэгэн гарч ирнэ. Хэтэрхий бие даасан байж хэрэгтэй үедээ бусдаас тусламж авахаас бүү татгалз. Та тусламж хэрэгтэй гэсэн үедээ үргэлж өөрийгөө дэмжиж, тэтгэж байдаг. Олны хүч оломгүй далай гэдгийг ямагт санаж яв. Цугларсан олны дунд хянамгай бай. Амьдралын эрч хүч буурч мөн таагүй байдал зонхилж байгаа тул ажил хэрэг явуулах хэрэггүй.


Загас (2/19-3/20)

Ойр дотны эсвэл хамаатан садантай холбоотой сонирхолтой асуудал гарч ирнэ. Энэхүү асуудал хэрүүл шуугианаар төгсөх ба энэхүү үйл явдалд оролцохоосоо өмнө үйл явдлыг сайтар тунгаагаарай. Гэр бүлийн таагүй уур амьсгал таны уур бухимдлыг төрүүлэх ба өвчин тань сэдрэх болно. Та энэхүү маргааныг төгсгөл болгож чадна.
 


 


Өнөөдрийн зурхай /2015.01.11/  
Үзсэн: 1862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй