
Энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдөр байнгын хороодоор хийж байгаа. Харин Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэхийг хойшлууллаа.
Хуралдааны үеэр төсвийн тодотголтой холбогдуулан гишүүд Засгийн газрын ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуух болоход УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Засгийн газраас 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барихдаа дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дөрвөн тусгай шаардлагын хоёрт нь өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн. Төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2015 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь, улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 онд 70 хувь байхаар тооцоолж өргөн барьсан хэдий ч чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 2/3 саналыг авч чадаагүй. Тодотголыг дагалдуулан оруулж ирсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл олонхийн санал авч чадаагүй тул Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй юм. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа тодотголыг хэлэлцье хэмээн горимын санал гаргасан юм.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа тодотголыг хэлэлцэх ёстой гэв | ||
Үзсэн: 2366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.