
C disk дүүрсэн байна (Low Disk Space) гэсэн анхааруулга гарч ирээд компьютер гацаад байна уу? Тэгвэл энэ тохиолдолд компьютерийн хард буюу хатуу дискэнд хэрхэн сул зай гаргахад тань хэрэг болох нэгэн зөвлөгөөг хүргэе.
Ингэхэд яагаад зөвхөн С диск гэж? Шинээр компьютер худалдан авахад хард нь ихэнхдээ C гэсэн ганцхан дискийн хуваалттай ирдэг бөгөөд дискээ зөв оновчтой зохион байгуулахын тулд хэрэглэгч хард дискээ хуваан D, E гэх мэт шинэ дискүүдийг үүсгээд С диск дээрээ үйлдлийн системээ (Виндовс) суулгадаг. Ингээд хэрэглэх явцад С диск нь мэдээллээр дүүрсэнээс компьютерийн ажиллагаа илт удааширч C disk дүүрсэн байна гэсэн анхааруулга байнга гарч ирж төвөг уддаг. Энэ тохиолдолд:
1. Компьютерийн нүүр (desktop), My documents, My pictures, My Music дотор байрлаж байгаа файлууд нь С диск дээр хадгалагддаг тул шалгаж үзээд хэрэв кино, дуу, зураг гэх мэт хүнд файлууд байвал D эсвэл E диск руу зөөгөөрэй.
2. Компьютер дээр суулгасан программ, тоглоомнуудыг шалгаад шаардлагагүйг нь устгаарай. Эсвэл устгаад дахин суулгахдаа С биш харин D дискээ сонгож суулгахад тохиромжтой. Ялангуяа тоглоом маш их зай эзэлдэг.
3. Компьютерийн программууд ажиллах бүртээ түр зуурын файлууд үүсгэдэг бөгөөд эдгээр нь Temp хавтсанд хуримтлагдаж багагүй зай эзэлдэг. Хэрэв та компьютерээ форматлаагүй удсан бол нилээн олон гигабайт хэрэгцээгүй мэдээлэл хуримтлагдсан байж болох тул Temp хавтсаа цэвэрлээрэй.
4. Хогийн саваа цэвэрлээрэй.
5. С болон D дискийг дефрагментаци (Start -> All Programs -> Accessories -> System Tools -> Disk Defragmenter) хийснээр хард дискэн дээрх мэдээллийг дахин байрлуулж хатуу дискэнд их хэмжээний зай суллан өгөхөөс гадна компьютерийн ажиллагаа илт хурдасна.
Анхнаасаа интернэтээс кино, дуу татах, программ эсвэл тоглоом суулгахдаа D дискээ сонговол С диск дүүрэхгүй, таны компьютер тогтвортой ажиллах болно. Дашрамд дуулгахад компьютер эвдрээд форматлахад С диск дээрх мэдээлэл устдаг тул хэрэгцээтэй чухал файлуудаа С диск дээр хадгалахаас зайлсхийгээрэй.
Эх сурвалж: www.fox.mn
Таны компьютер С диск дүүрснээс болж гацаад байна уу? | ||
Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.