Шууд Chart

2014 оны арванхоёрдугаар сарын орон сууцны үнийн индекс

2015-01-14 15:07:07

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум Монголбанкны захиалгаар хийсэн 2014 оны арванхоёрдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцуулж байна. Энэхүү тооцоонд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн 4159 орон сууцны үнийг хамруулан тооцсон.

Тус судалгаагаар орон сууцны үнийн индекс арванхоёрдугаар сард суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 18.9 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.7 хувь буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -0.54 хувь буурсан бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад мөн -0.54 хувиар буурчээ.

Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс 5 сар дараалан буурлаа. Шинэ орон сууцны үнийн индекс суурь үеэс 26.8 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.06 хувийн өсөлттэй, оны эхэн үеэс болон өнгөрсөн оны мөн үеэс 5.29 хувийн өсөлттэй гарсан үзүүлэлт юм.

 

Нэгдсэн

Шинэ орон сууц

Хуучин орон сууц

Индексийн утга

1.189

1.268

1.162

Өмнөх сартай харьцуулахад

-0.72%

0.06%

-0.79%

Оны эхэнтэй харьцуулахад

-0.54%

5.29%

-3.3%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-0.54%

5.29%

-3.3%

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 16.2 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.79 хувиар буурсан, оны эхэн үе болон өнгөрсөн оны мөн үеэс -3.3 хувиар буурсан үзүүлэлт юм гэж Төрийн Орон Сууцны корпорациас мэдээллээ.


2014 оны арванхоёрдугаар сарын орон сууцны үнийн индекс  
Үзсэн: 2111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-01-14 16:05
Шал худлаа мэдээлэл цацахаа болиоч орон сууц хэн ч авахаа болиод үнэ нь шалдаа бууж байхад үнийн өсөлттэй гарлаа гэнээ. Одоо удахгүй 1м2-ын үнэ 750000 болно. Энэ мэтийн хуурамч судалгааг барилгын бооссуудын захиалагаар хийдэг болсон. Байр бүү захиалаарай, бүү худалдаж аваарай Удахгүй үнэ нь улам унана Тэр үед байраа захиалах хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй