Шууд Chart

Ашигт малтмалын 37 талбайд сонгон шалгаруулалт явуулжээ

2015-01-14 16:10:35

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн долоодугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан. Уг журмын дагуу 37 талбайд  дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтыг Уул уурхайн  яамнаас зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын дүнд 15 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. Харин “Чойдог худаг”, “Могойт”, “Амгалант” гэсэн гурван талбайд огт санал ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлжээ. 
 


Ашигт малтмалын 37 талбайд сонгон шалгаруулалт явуулжээ   
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй