Шууд Chart

Нойр хулжаах шалтгаанууд...

2015-01-15 10:16:03

Шөнө орой болсон хойно хоол иддэг бол: Энэ нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд ачаалал өгч улмаар шөнөжин ходоод ажилласнаар хангалттай унтаж чаддаггүй.

Унтахын өмнө архи дарсны зүйл хэрэглэдэг бол: Архи дарс нь стрессийн гормоныг бий болгодог бөгөөд хэсэг хугацааны дараа мэдрэлийн системийг сэргээж өгдөг.

Унтахын өмнө янз бүрийн жимс жимсгэнэ иддэг бол: Хулуу, тарвас, өргөст хэмх, усан үзмийг унтахын өмнө их хэмжээгээр идвэл эдгээр жимснүүд нь шээс хүргэж, шөнө дунд байн байн сэрээдэг.

Унтахаар хэвтэж байхдаа зурагт үзэж ном уншдаг бол: Ингэх нь мэдрэлийн эсүүдийг сэргээн ачаалал өгдөг тул нойр хүрдэггүй.

Унтахын өмнө хэт хөдөлгөөнт дасгал хийдэг бол: Гимнастикаар хичээллэх, гантель өргөх, хөзөр болон компьютерийн тоглоом тоглох нь мэдрэлийн системд ачаалал өгч, нойрыг улам сэргээдэг.

Хэрэв унтахын өмнө элдэв юм боддог бол: Амьдралын янз бүрийн төвөгтэй асуудал, гэр бүлийн хэрүүл маргаан, гомдол гутрал хийгээд элдэв таагүй зүйлсийн талаар бодож, толгойгоо гашилгах хэрэггүй. Ингэх нь мэдрэлийн эсүүдийг ядраан биед сөргөөр нөлөөлдөг.


Нойр хулжаах шалтгаанууд...  
Үзсэн: 3871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-05-21 03:30
миний нойр аймар хүрээд байна би яаж энийг зогсоох вэ?
Зочин [127.0.0.xxx] 2025-05-21 03:29
гоё зөвлөгөө байна :))
202.170.69.xxx [202.170.69.xxx] 2015-01-15 10:36
Minii hubid yag l tohiolddog zuiluud bna. Deer bichsen shalgaanuud noiriig ugui hiideg um bna lee

Бидэнтэй нэгдээрэй