
Үндэсний статистикийн хороо Монгол Улсын өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн тайланг өнөөдөр танилцуулав. Тус газраас мэдээлсэн голлох статистик үзүүлэлтийг хүргэе.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2014 оны 12 дугаар сарын эцэст 37.0 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.8 мян.хүн буюу 13.6 хувиар буурчээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 27318 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 1956 хэрэг буюу 7.7 хувиар өссөн байна. Гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1433, бусдын бие махбодид гэмтэл учруулах 568, аж ахуйн эсрэг гэмт хэрэг 192 удаа үйлдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн гаралт өссөн нь голлон нөлөөлжээ. Гэмт хэргийн улмаас 11281 хүн гэмтэж, 1078 хүн нас барсан байна. Өмнөх оныхоос гэмтсэн хүний тоо 1484 буюу 15.1 хувь, нас барсан хүний тоо 129 буюу 13.6 хувиар нэмэгджээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, улсын хэмжээнд 2014 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 11 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувь, хувцас бөс бараа, гутлын бүлгийнх 1.5 хувмиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Оны эхэнд алдагдалтай байсан гадаад худалдаааны тэнцэл төгсгөлд ашигтай гарлаа. Тодруулбал, гадаад худалдааны тэнцэл 2013 онд 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2014 онд 537.9 сая ам.долларын ашигтай гарлаа.
Монгол Улсын хэмжээнд 59.8 мянга аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Аж ахуйн нэгж, байгууллагын регистрийн санд өнгөрсөн оны эцэст 113.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 59.8 мянга буюу 52.7 хувь нь үйл ажиллагаа явуулж байна.
Гадаад худалдааны тэнцэл 537.9 сая ам.долларын ашигтай гарлаа | ||
Үзсэн: 750 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.