
Чихэнд ус орох, салхи авах эсвэл хоолой өвдөхөд чих өвдөнө. Чих нь өвдсөн хүүхэд маш их уйлдаг. Хүүхэд яасан нь мэдэгдэхгүй мээмээ ч идэхгүй уйлаад байвал чих нь өвдсөн эсэхийг шалгаарай. Чих өвдсөн үед амаа том ангайхаар өвдөөд байдаг болохоор мээмээ хөхөж чаддаггүй.
Шалгах: Уйлаагүй тайван үед нь хурууны өндгөөр хүүхдийн 2 чихний арын хонхорхойд дарахад час гээд уйлж байвал чих нь өвдсөн байна гэсэн үг.
Арга хэмжээ авах: Хамгийн үр дүнтэй арга нь бүлээн жин тавих. Даавуунд шар тос шингээгээд халаагаад жин тавина. Хэт халуунаас сэргийлээрэй. Шар тос их хүчтэй халдаг шүү. Мөн шар будаагаар жин тавьж болно. Би бол жижиг даавуун уут оёод дотор нь шар будаа хийгээд халаагаад жигнэдэг. Шар будааны жин халуунаа удаан барьдаг юм. Ер нь нярай ч гэлтгүй хүүхэд том хүн бүгд энэ аргыг хэрэглэж болно. Дөнгөж төрсөн ээжүүд маань чихээ бөглөж. малгай өмсөхөө мартав аа.
Сэргийлэх: Гадуур гарах, цонх хаалга нээхдээ хүүхэддээ малгай өмсгөх, чихэнд нь хөвөн хийх, усанд оруулахдаа чихийг хуруугаараа дарж ус орохоос сэргийлэх хэрэгтэй. Мөн дөнгөж төрсөн ээжүүд хүүхдээ хэвтүүлж хөхүүлэхгүй байхыг зөвлөе. Зарим ээжүүд хүүхдээ хоёр сар хүртэл нь байнга босч хөхүүлдэг юм билээ.
Анхаарах нь: Чих өвдсөн үед манай ээжүүд шээсээ дусаах, эсвэл янз бүрийн дусаалга дусаагаад байдаг. Чих өвдсөн үед дур мэдэн ямар нэгэн юм чихэнд дусааж болохгүй гэж мэргэжлийн эмч зөвлөсөн юм шүү. Эмчид үзүүлэх боломжгүй үед эхний ээлжинд бүлээн жин тавиад, тэгээд мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүүлэх нь хамгийн зөв.
Эх сурвалж: Ээжүүдийн туршлага фэйсбүүк хуудас
Нярайн чих өвдөхөд дур мэдэн дусаалга дусааж болохгүй | ||
Үзсэн: 12269 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.