Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.01.18/

2015-01-18 07:04:31

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 18. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 28. Адъяа гараг. Гар одтой, 4 ногоон  мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөрбар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах, ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих зэрэгт сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана,  үхэр, туулай, морь, бич тахиа болой. Хол газар яваар одогсод баруун  урагш  мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Саармаг өдөр. Найз нөхөд, танил хүмүүст анхаарал халамж тавихыг хичээ. Яагаад гэвэл өнөөдөр зөрчил маргаан үүсвэл таагүй үр дагавартай гэж одод сэрэмжлүүлж байна. Хайртай хүн эсвэл хань ижилтэйгээ төгс харилцаа тогтоох эсэх нь таны тэвчээр, ухаалаг алхмаас хамаарна. Бусдын өдөөн хатгалгад бүү авт. Танд өөрийн толгой гэж бий.


Үхэр (4/20-5/20)

Үдээс өмнө холбоо тогтоох, уулзалт зохион байгуулахад таатай байна. Хэрвээ найзууд аль эсвэл ажлын хамтрагчид төсөл, ажлын салбарт хийх өөрчлөлтөнд оролцох талаар санал дэвшүүлбэл ирэх долоо хоногт гарах өөрчлөлтүүд шийдвэрлэх нөлөө үзүүлэхгүй тул зөвшөөрөх гэж яарсны шаардлагагүй. Ажил хэргийн шинэ төсөл бодож байгаа хэн бүхэн нөлөө бүхий хүний тусламж дэмжлэгийг олж авах хэрэгтэй. Хайртайгаа оройн салхинд гарч алхахыг танд зөвлөж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр танд гэр орны жижиг сажиг асуудлуудтай нүүр тулах шаардлага гарна. Эдгээр асуудлууд нь нэг хэсэг хугацаанд таны бүх эрч хүчийг барагдуулах болно. Бухимдаж цухалдсанаас болж өрнөж байгаа үйл явдалд эрүүл бус ухаанаар хандана. Хар дарсан зүүд зүүдлэх, биеийн байдал муудаж, өвчин авч болзошгүй. Танд урт хугацааны амралт зайлшгүй хэрэгтэй.
 


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр гэнэтийн хөрөнгө оруулалт, бэлэг, тусламж ирэх магадлал их. Эсрэг хүйстэнтэй харьцах харьцаанд хамгийн туйлын хүслээ биелүүлж магадгүй өдөр юм. Энэ өдөр танилцсан хүмүүс мэдээж таны амьдралд үүрд үлдэнэ. Орой хайртай хүнтэйгээ лааны гэрэлд романтик байдлаар болзсоны ачаар сэтгэл санааны байдал тань дээшилж улам хүчтэй болно.


Арслан (7/23-8/22)   

Бие сульдаж, өвчин авах магадлал өндөр байгаа учир тайван амарч, бага ачаалалтай спортын төрлөөр хичээллэх нь зохистой. Үүний үр дүнд эрч хүчээ нөөцөлж, эрүүл мэндийн байдал тань сайжирна. Энэ өдөр энгийн өдрөөс илүү нээлттэй, илэн далангүй байхыг одод зөвлөж байна.


Охин (8/23-9/22)   

Тогтворгүй өдөр. Өөрийн дуртай зүйлээрээ оролдох нь танд сэтгэлийн эерэг хөдлөлийг авчирна. Мэргэн цэцэн байж, гар урлал болон өмнөө тавьсан зорилгодоо хүрэх өдөр. Гэвч үдээс хойш хуримтлагдаж бий болсон асуудлууд босч ирэн танд түвэг учруулна. Эрс шийдэмгий шийдвэртэй үйл хөдлөл шаардсан гэр бүлийн асуудлууд болон гэнэтийн таагүй мэдээ таныг хүлээж байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Амралтын өдөр. Өөрийгөө дүгнэж, өөр зүйлээс эрч хүч авах эх үүсвэр олоорой. Бодож байсан үйлдэл тань тодорхой хэмжээний амжилт дагуулна. Хувийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүснэ. Гэхдээ үйл явдалд бүү яар бүх зүйл сүүлийн мөчид л болно. Ухамсар болон дотоод ухамсар тань нягт холбоотойгоор таны зөн билэг зөв тал руу чиглүүлнэ.


Хилэнц (10/23-11/21)   

Од гараг урдын адил таны эрүүл мэнд ноцтой байгааг ахин анхааруулж байна. Хэт ачаалал өндөртэй байх, эрсдэлтэй худалдаа наймаанаас татгалз. Ужиг хууч өвчин тань сэдрэх тул яаралтай арга хэмжээ ав. Энэ өдөр ойр дотны хүмүүстэйгээ зөрчилдөж маргаантай байна. Аянга эсвэл бороо зүүдэнд тань орж ирвэл байлдан дагуулахын шинж тэмдэг юм.


Нум (11/22-12/21)   

Шинэ эх үүсвэрээс энерги авна. Яаран шийдвэрлэсэн асуудал мөн үйлдэл тань алдаа гаргаж болзошгүйг анхааруулж байна. Амин чухал гэж үзэж байгаа аливаа арга хэмжээг үдэш орой хийхээр тогтох нь илүү сайн. Таны нэг удаагийн орлого ямар гайхалтай өөрчлөлт авчирч байгааг хараад сэтгэл хангалуун байна. Мөн санхүүгийн хямралд өртөнө. Гэр бүлийн асуудал таны цаг хугацааг ихээхэн авч таагүй байдал үүсгэнэ.


Матар (12/22-1/19)   


Амьдралын эрч хүч өндөр түвшинд байгаа тул ажил үйлс амжилттай байж, таны сэтгэл санаа ч туйлын өөдрөг байна. Таны цэвэр ариун ёс суртахуун, хэлсэн үгэндээ хүрдэг зан чанарыг дээд удирдлага тань зохих ёсоор үнэлэх болно. Энэ нь мөн эсрэг хүйсний хүмүүсийн сэтгэгдэлийг хөдөлгөх нь дамжиггүй. Албан тушаал ахих буюу илүү өндөр цалинтай ажилд шилжих магадлал өндөр байна.


Хумх (1/20-2/18)   

Хайр дурлал, эрэл хайгуул таатай. Хамтрагчтайгаа анхааралтай харьц. Өнөөдөр танаас чухал шийдвэр хүлээж авахыг шаардана. Бүтээлч тархиа бодит зүйл руу хөрвүүлэх боломжоо бүү алдаарай. Туршлага солилцох, зөвлөгөө өгөх уулзалт хийхийг зөвлөж байна. Өнөөдөр ямар нэгэн хэрүүл маргаанд оролцохгүй байх нь чухал, учир нь тэр бүхэн танд ашиггүйгээр төгсөх болно. Эхнэр нөхрийн харилцаа таатай байна. Итгэж найдсан харилцаа зөвхөн ойр дотны хүмүүстэй байх болно.


Загас (2/19-3/20)

Таны ажил хэрэгч байдал мөн алдаа оноог уучлаж чадах чадвар тань гэр бүлийн тав тухтай байдлыг бататгах эсвэл материаллаг чадамж тань өсөх болно. Таны амьдралын эрч хүч тань идэвхтэй байна. Ойр дотнын хүмүүсийн хувьд танаас туслалцаа хүснэ. Мөн та архаг ядаргаанд хүрсэн байна. Гэр бүлийн хариуцлага шаардах болно.
 


Өнөөдрийн зурхай /2015.01.18/  
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй