Шууд Chart

Дэлхийн шилдэг сургуулиудад суралцдаг монгол оюутнууд зөвлөж байна

2015-01-19 17:06:03

Өөрийн чадвар, цаг хугацааг шилдэг их сургуульд сурах алтан тасалбар болгож чадсан, мөнгөөр биш уйгагүй зүтгэлээр аз жаргалтай амьдрах боломж бүрдүүлж чадсан монгол залуусаараа бахархах цаг иржээ. Тэдний төлөөлөл болох мундаг залуусын залуу үеийнхэнд өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Хамгийн ухаантай хүүхдүүдтэй хичээллэх үнэхээр гайхалтай

“Сургуульдаа очиход гайхамшигтай сэтгэгдэл төрж байсан. Учир нь дэлхийн шилдэг профессороос лекц авж, дэлхийн хамгийн ухаантай хүүхдүүдтэй хамт хичээл хийх нь өөрийгөө дэлхий дээр ямар өчүүхэн хэсэг гэдгийг ухаарч, Үүнээс хойш илүү их хичээж амжилтад хүрэхийг эрмэлзэх болсон” гэж Харвардын Их Сургуульд Статистик мэргэжлээр суралцдаг Т.Зоригоо ярьж байна.

Тэрбээр “Хобби” дунд сургуулийг төгссөн аж.

1-р зөвлөгөө. Эртнээс бэлдэж эхлээд бусад хэрэггүй зүйлсээ хаяж орхисон дээр. Эцсийн эцэст саад л болно.

2-р зөвлөгөө. Хамгийн их хэрэг болох хоёр хуудас бол:

-Сollegeboard.com – Энэхүү сайт нь яг САТ шалгалтыг гаргадаг компанийн сайт бөгөөд маш олон шалгалтанд бэлдэх материал байгаа.

-http://www.collegeconfidential.com/ – Энэ сайт бол дэлхийн өнцөг булан бүрээс ахлах ангийн залуус орж бие биенээсээ зөвлөгөө авдаг маш хэрэгтэй сайт юм.

TOEFL-д бэлдэх хамгийн зөв аргыг сонгох хэрэгтэй

Корнелын их сургуулийн (IVY League-н Cornell University) оюутан А.Хулан. Тэрбээр Шинэ Монгол ахлах сургуулийг төгссөн бөгөөд 2010 онд TOEFL iBT -ын олон улсад багшлах эрх авсан ажээ. Түүгээр ч зогсохгүй дүүрэг, хотын тэргүүний сурагч юм.

 

Б.Намууны зөвлөгөө

Америк дахь Монгол Оюутны Холбооны дэд тэргүүн. Англи хэл, математик, IQ-ийн олимпиадад медальт байр. Хобби сургуулийн англиар мэтгэлцэх клубын идэвхтэй гишүүн. UB Open Debate Championship төгсгөлийн шатанд шалгарсан Корнелын их сургуулийн (IVY League-н Cornell University) оюутан Б.Намуун. Тэрбээр Хобби дунд сургуулийг төгссөн юм.

 

Сонирхлоороо дамжуулж хэл сур

У.Билгүүний хувьд олон хүүхэд залуусын үлгэх дуурайлал болсон нэгэн. Түүний араас Т.Зоригоо, П.Мягмарсүрэн гээд Харвардад 100 хувийн тэтгэлээр олон залуус сурч байна. Залуус түүнээс үлгэрлэн урам зориг авч цагаа дэмий өнгөрүүлэхээ больж, өөрийгөө ирлэж, ирээдүйгээ өөдрөгөөр харж, цаг хугацааг “алт” болгож байгаа гэдэгт итгэж байна.

1-р зөвлөгөө. Сонирхлоороо дамжуулж хэл сур. Хэлээ “хобби” болгоорой. Ингэвэл өөрийн мэдэлгүй дуртайяа олон цагаар суудаг болно.

2-р зөвлөгөө. Унших материалаа амархнаас эхлүүлж аажмаар хүндрүүл.

3-р зөвлөгөө. Аливаа зүйлд хөдөлмөрлөсний чинээгээр л ахиц гаргадгийг санаж хэл сурч байхдаа ч гэсэн өөрт хэт хүнд санагдахгүй л бол аль болохоор өөрийгөө үргэлж дайчилбал илүү хурдан ахиц гаргана.

Ингээд бахархаад ханашгүй олон залуусынхаа төлөөлөл болгож 4 залуугийнхаа зөвлөгөөг тоймлон хүргэлээ. Таньд таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай.

Эх сурвалж: italk.mn


Дэлхийн шилдэг сургуулиудад суралцдаг монгол оюутнууд зөвлөж байна  
Үзсэн: 2316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй