Шууд Chart

Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав

2015-01-21 08:17:49

УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны Макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан захирал Сату Кахконен,  Макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан менежер Матью Вержис, Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Рожер ван ден Бринк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Энэхүү уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцсон байна. Тус уулзалтад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь,  Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, УИХ-ын даргын зөвлөх Д.Лхагвасүрэн болон Монголбанк, Сангийн яамны төлөөлөгчид байлцав.

Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй