Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

2015-01-22 09:41:49

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  нэгдүгээр сарын 21-24 өдрүүдэд үргэлжлэх  дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Швейцарийн Давос хотноо хүрэлцэн очлоо. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан олон улсын байгууллага юм. Профессор Швабын санаачилгаар 45 жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн тус чуулга уулзалт нь жил бүр чуулж дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцдэг.
 
Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон албаны хүмүүс,хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүн оролцож байна. Монгол Улс тус чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч оролцож ирсэн. Дэлхийн болон бүсийн чуулга уулзалтад оролцохын зэрэгцээ Улаанбаатар хотноо 2010,2011,2014 онд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь” сэдэвт дугуй шиээний уулзалт 2011,2014 онд”Авлигын эсрэг түншлэл” салбар хуралдаан” “Монгол орны усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь” “Монгол Улсын усны нөөц-хөгжлийн хурдасгуур” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Монгол Улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас санаачилсан Авлигын эсрэг түншлэлийн санаачилгад нэгдэн, Авлигын эсрэг түншлэлийн Монголын сүлжээг байгуулсан. Өнгөрсөн онд гадаад хэргийн яам Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, манай улсын хөгжлийн чиг хандлага, хэтийн төлөвийг тодорхойлсон судалгааны төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уул уурхай металлург болон дэд бүтцийн үйлдвэрлэлийн хамтарсан хуралдаан, Дэлхийн 2015 оны Усны хөтөлбөр хуралдаан, Уул уурхай, металлургийн бодлогын хуралдаануудад оролцож үг хэлнэ. Мөн Дэлхийн эдийн засгийн удирдагчдын “Стратегийн өрсөлдөөн-дэлхийн дахины шинэ нөхцөл байдалд” сэдэвт албан бус уулзалт болон Дэлхийн эдийн засгийн удирдагчдын “Эрчим хүчний геополитик-дэлхий дахины шинэ нөхцөл байдалд”сэдэвт албан бус уулзалтуудад оролцоно.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна   
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2015-01-22 10:19
Элбэг сайд ам нь л элбэг болохоос бус улс нь эдийн засгаа тавиад туучихсан байхад ичихгүй элбэг элбэг үг хэлээд л зохиж явдаг, ичмээр дамшиг ичиг ичиг

Бидэнтэй нэгдээрэй