
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 25. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 5. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, 6 цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр . Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хамт олны дунд ажил зохиох, бусадтай хамтран ямар нэг арга хэмжээ зохион байгуулахад сайн. Үүндээ гэр бүл, үр хүүхдүүдээ татан оролцуул. Ингэснээр нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг. Өндөр үнэтэй, тансаг бараа худалдаж авахгүй байхыг одод зөвлөж байна. Анд нөхдийн зөвлөгөөг сонс. Тэдний үг шударга төдийгүй цагаа олсон, зөв гэдгийг та хожим ухаарна.
Үхэр (4/20-5/20)
Таатай өдөр. Амьдарлын эрч хүч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Бүтээж туурвих, зөн билэг тань дээшилнэ. Танаас зай барьж холдсон мэт санагдаж байсан хуучны найзууд таньтай эвлэрч сайндах арга замыг хайх болно. Биеэ тоон их зан гаргаж зөрүүдлэн, юм бүхний эсрэг сөрж зогсохоос аль болох зайлсхийж буулт хийж өгөөмөр сэтгэлээр хандаж чадвал бүх юм өөр өөрийн байрандаа очих болно.
Хамтатгах (5/21-6/21)
Төрөл төрөгсөд болон хүүхдүүд тань танаас анхаарал халамж, оролцоог шаардаж байна. Танилдаа эелдэг хандахыг хичээ. Ухаантай, тэвчээртэй бай. Юу юунаас урьтаж яг энэ өдөр таныг гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхийг од гаригс зөвшөөрч байна. Хамтын ажиллагаа, биеийн хүчний ажил, эрүүл агаарт идэвхтэй амрахад ээлтэй өдөр.
Мэлхий (6/22-7/22)
Эерэг өдөр. Өнөөдөр бүх юманд хэмжээ хязгаарыг баримтлах хэрэгтэй. Зэрэг хэд хэдэн ажил эхлэхгүй байх, сэтгэл санаа болон бие махбодиороо ядрах хэрэггүй. Хоол ба таашаалд дундажыг баримтлах хэрэгтэй. Ахмад төрөл төрөгсөд ба хүүхдүүдтэй харьцахдаа ихээхэн тэвчээр бодлоготой байх хэрэгтэй. Гол нь бодол санааны цэвэр ба тодорхой байдал, ертөнцийн нэг хэсэгт өөрийгөө мэдрэх нь чухал.
Арслан (7/23-8/22)
Идэвхтэй, бүтээлч өдөр. Урлаг соёлын мэргэжлийн хүмүүст таатай байна. Таны баялаг дотоод ертөнц тань уламжлалт бус хүрээллийг шаардах болно. Бүтээлч хандлага, төгс мэдрэхүй, сэтгэл татам байдал, сайн сайхныг хүсэх байдал нь эргэн тойрныхондоо мэдрэгдэхүйц үр дүнг авчирна.
Охин (8/23-9/22)
Сэрэмжлэх өдөр. Зорьсон хэрэг зорилгодоо хайнга хандах, тогтвор суурьшилтай ажиллахгүй байх зэрэг нь ажил мэргэжлийн салбарт асуудлуудыг үүсгэнэ. Гол, усны дэргэд зугаалахад тааламжтай байх ба харин архи дарс хэрэглэх, гал түүдэг асааж болохгүй. Мөс цөмрөх, хальтарч унах зэрэг бэртэлээс өөрийгөө хамгаалаарай. Хэрвээ хөгжмийн зэмсэг зүүдэлбэл удахгүй баярлахын бэлэг тэмдэг
Жинлүүр (9/23-10/22)
Төлөвлөсөн ажлаа эргэн харах үнэлэлт дүгнэлт хийх, эргэцүүлэн бодох өдөр. Өнөөдөр таныг гайхалтай аялал эсвэл шинэ хүнтэй танилцах нөхцөл байдал хүлээж байна. Магадгүй гэнэтийн мэдээ дуулах бөгөөд энэ нь таны гэр бүлийн харилцаанд таатай нөлөө үзүүлнэ. Санхүүгийн асуудалдаа хянамгай хандаж, хэмнэлттэй байх хэрэгтэй. Өндөр настай болон сул биетэй хүмүүс өвдөх магадлалтай байна. Мэдрэлийн ядаргаанд орохоос болгоомжил. Бачуурч бухимдах, сэтгэл санааны тэнцвэргүй байдал танд муугаар нөлөөлнө. Эрүүл мэнддээ анхааралтай хандаарай.
Хилэнц (10/23-11/21)
Та гэр орны асуудалдаа голлон анхаарах болно. Гэсэн ч та бүх зүйл хаашаа яаж эргэхийг мэдэхгүй учраас алдаа эндэгдэл гаргах магадлал өндөр байна. Өөрийн хийж чадах бүхнээ хий. Энэ нь хойшид хийсэн зүйлдээ харамсахгүй байхын баталгаа юм. Хувь тавиланд гэнэтийн эргэлт гарах тул сэтгэл санаагаа тайван байлгаж, нөхцөл байдлыг хяналтандаа ав.
Нум (11/22-12/21)
Таатай бөгөөд таагүй зүйлс ээлжилсэн өдөр байна. Материаллаг байдал хуучиндаа байна. Гэхдээ сэтгэлээр бүү уна энэ бүхэн удаан үргэлжлэхгүй гэдгийг анхаараарай. Таны эргэн тойрондох хүмүүстэй харьцсанаар ашигтай санал хүлээж авна. Амжилтад хүрэхийн тулд танд зайлшгүй шаргуу хөдөлмөрлөх шаардлага гарна. Богино хугацаанд үр дүн гарна гэж бүү хүлээ. Өдрийн хоёр дахь хагаст сэтгэл санаагаар унах тул гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөө. Архи дарс бүү хэрэглээрэй.
Матар (12/22-1/19)
Харилцаанд таагүй өдөр. Өнөөдөр та харилцан ойлголцох гэдгийг мартаж, зөвшилцөлд хүрэхийг ч хүсэхгүй. Төрийн байгууллагад хандах, дээд удирдлагатай уулзах гэж байгаа бол биеэ барьж, тэвчээртэй байхыг хичээ. Таны замд саад бэрхшээл тулгарсан ч сэтгэлээр унаж болохгүй. Та арга барилаа, мөн бусдад хандах хандлагаа өөрчлөөд үз.
Хумх (1/20-2/18)
Амралтын өдөр. Бодол санаагаа ариусгаж, өөр зүйлээс эрч хүч авах эх үүсвэр олоорой. Сэтгэл санаа тань өөрчлөгдөх нь таны биеийн байдалтай шууд холбоотой. Сэтгэл санаа тэнцвэргүй байна. Од гараг хамтрагчийнхаа ёс суртахууныг хатуу дүгнээрэй, харин хий дэмий үйлдлийг нь бүү хүлээж ав хэмээн зөвлөж байна. Идэвхитэй амралт мөн зугаалга бүтэн өдрийн турш байвал их сайн
Загас (2/19-3/20)
Хувийн амьдралд хүндхэн асуудал гарах мөн хамаатан садан эсвэл найз нөхдийн харьцаа хурцадмал байна. Нөхцөл байдлаа бататгах, санаачлалтай мөн зоримог байхыг зөвлөж байна. Осол, аваар тохиолдох учир болгоомжтой бай. Танаас хамааралтай хүмүүст бүү итгэ. Дотоод сэтгэлээ сонс. Эргэн тойрны хүмүүстэйгээ маргалдахыг бүү эрхэмлэ. Хэрүүл маргаан, ойлгомжгүй зүйлсээс хол бай. Нэн чухал шийдвэр хүлээж авсны хэрэггүй ба дурын үйлдэл таны эсрэг хөндаж болзошгүйг анхаараарай.
Өнөөдрийн зурхай /2015.01.25// | ||
Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.