
Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлгийг хоёрдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулах юм. “Эрдэс баялаг бидний боломж” уриан дор зохион байгуулагдах олон нийтийн хэлэлцүүлэг “Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Орон нутагтай харилцах асуудал”, “Геологи, уул уурхай, газрын тосны салбарын томоохон төслүүд”, “Салбарын өрсөлдөх чадвар” гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх юм. Энэхүү хэлэлцүүлэгт яам, агентлаг, мэргэжлийн холбоод, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллагын нийт 300 орчим төлөөлөгч оролцоно.
“Эрдэс баялгийн салбар 2025-II” хэлэлцүүлэг болно | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.