
Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард санхүүгийн ямар ч эх үүсвэргүй болж “дампуурч” магадгүй талаар Хятадын шинжээчид үзэж байгаа аж. Энэ талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Мэдээлэлд “Өнгөрөгч мягмар гарагт Монгол Улсын Их Хурал эдийн засгийн хямралынхаа хариуд өрийн дээд хэмжээг ДНБ-ий 58.3 хувьтай тэнцүү байх талаар хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан байна. Өмнө нь өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувьтай тэнцүү байхаар тогтоож байсан юм.
Тус улсын эдийн засаг хямарсан шалтгаан нь ашигт малтмалын экспортын үнэ дэлхийн зах зээл дээр буурснаас үүдэлтэй аж. Учир нь Монгол Улсын экспортын 90 гаруй хувь нь нүүрс, зэс, бусад ашигт малтмалаас бүрддэг. Түүнчлэн Монгол Улсын гадаад валютын нөөц багасаж байгаа юм. Тиймээс энэ байдал өөрчлөгдөхгүй үргэлжилбэл тус улсын эдийн засаг 2017 оны дөрөвдүгээр сард уналтад орж магадгүй” гэж сануулжээ.
Монгол Улс 2017 онд “дампуурч” магадгүй гэв | ||
Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.