
Тавантолгойн 1072 хувьцааг “амилуулах” ёстой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзжээ. Тус бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаараа Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийж байгаа хэлэлцээрийн талаар Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонссон байна. Энэ хэлэлцээрийг ард иргэддээ үр өгөөжтэй, ил тод, парламентын хяналт дор, УИХ-аас гаргасан хүчин төгөлдөр шийдвэрүүдийн хүрээнд цааш үргэлжлүүлэх ёстой гэж үзэн, УИХ-ын гишүүн Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Хэлэлцээрийн явцад эхний ээлжинд иргэдийн 1072 хувьцааг амилуулах, иргэд үр өгөөжийг нь хүртэх боломжийг бүрдүүлэх шаардлагыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тавих ёстой гэж үзсэн байна. Энэ чиглэлээр Ерөнхий сайдад албан бичиг илгээхээр болсноо УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Бямбацогт мэдэгдлээ.
Тавантолгойн хувьцааг “амилуулах” ёстой гэв | ||
Үзсэн: 844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.