
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа “Мегатөсөл Хөгжлийн Форум” өнөөдөр эхэллээ. Нэг тэрбум доллараас илүү хөрөнгө оруулалт шаарддаг, олон оролцогчтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг, төслийн байршил нь дэд бүтцийн шийдэл шаардсан төслийг Мегатөсөл гэж тодорхойлдог байна.
Энэ форумд Монгол Улсын сайд М.Энхсайхан “Монгол дахь мегатөслүүд: Сорилт, боломж” сэдвээр, Японы “Сумитомо мицуи” банкны төлөөлөгч “Төслийн санхүүжилт ба төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” гэсэн сэдвээр тус тус илтгэл танилцуулж байгаа юм.
Мөн Монголд хэрэгжиж буй мегатөслүүдэд тулгардаг эрхшээл, боломжийн талаар товч танилцуулга хийхээр төлөвлөжээ. Форумын хоёрдугаар хэсэгт “Сумитомо мицуи” банкны төлөөлөгчид Эрчим хүч, Боловсролын салбарт төслийн санхүүжилт хэрхэн хийх талаар семинар зохион байгуулах юм.
“Мегатөсөл Хөгжлийн Форум” өнөөдөр эхэллээ | ||
Үзсэн: 755 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.