Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.02.01/

2015-02-01 07:48:23

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 1. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 13. Адъяа гараг.  Хэрцгий охин одтой, 8 цагаан мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ  хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Тайван байх өдөр. Оюунаа хөгжүүлэх, бясалгал хийх, биеийн дасгал хийхэд тохирох өдөр.Өнөөдөр та аль болох ганцаар байхыг хичээ, өөрийн дотоод сэтгэлээ уудалж, анхаарлаа төвлөрүүл.Таны сэтгэл санааны байдал тун сайхан байгаа ч хүмүүстэй харилцах гэсний хэрэггүй.Мөн бусдыг эвлэрүүлэх зуучийн үүрэг гүйцэтгэхээс зайлсхий.Аж ахуйн хойшлуулшгүй ажлыг барьж ав.Магадгүй энэ нь таны амьдралд ч сайнаар нөлөөлөхийг үгүйсгэхгүй.Зөнтэй зүүд зүүдэлнэ.


Үхэр (4/20-5/20)

Энэ өдрийг үр хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ зориулах нь зүйтэй. Гэр бүлийн жижиг сажиг асуудлууд таны цаг зав, хүч тамирыг бүхэлд нь сорох болно. Ахуйн чанартай асуудлууд бүхний тэргүүнд тавигдана. Гарч болох зарлага болон бодит орлогоо сайтар тооцоолж хянаарай. Энэ нь үүсээд байгаа ахуйн асуудлуудыг үр ашигтай шийдэхэд тусална. Найз нөхдийн болон ойр дотны хүмүүсийн мэдлэг, туршлагаас суралцах явдал нь таны хувьд юугаар ч сольшгүй том дэм тус байх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Аж ахуйн хойшлуулшгүй ажлыг барьж ав. Магадгүй энэ нь таны амьдралд ч сайнаар нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Аливаа сөргөлдөөн, зөрчлөөс зайлсхийж, зөвшилцөхийг урьтал оролд. Тэгвэл бүх зүйл аажмаар хэвэндээ орно. Хайр сэтгэлийн асуудалд өөрчлөлт гарахгүй. Өөрийн өмнө шударга байж чадвал, мөн зөн совингийнхоо ачаар ямар ч хүнд хэцүү 6айдлаас та нэр төртэй гарч чадна. Найз нөхөд болон хамтран ажилладаг хүмүүстэй харьцах харьцаагаа зохицуулж, хийж болох бүх зүйлийг мэдэрч хий.


 Мэлхий  (6/22-7/22)   

Амьдралын эрч хүч дээшлэх магадлалтай өдөр. Уран бүтээлч, авъяас, зөн билэг, сексийн байдал нэмэгдэнэ. Энэ өдөр таны бүтээлч байдал нэмэгдэнэ. Ямар ч ажил үйлс нь амархан бүтэж өндөр үр дүн гаргана. Эргэн тойрныхон таны эрхэм шинж чанарыг чинь мэдэж үнэлнэ. Энэ өдөр таны хувийн амьдрал сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна. Сексийн ба хайр сэтгэлийн харилцаа нь өөрт тань баяр баясгалан, өөртөө итгэх итгэлийг авчирна. Хүүхдүүд эсвэл ойрын хамаатан садны чинь сонирхол таниас өндөр анхаарал ба хувийн оролцоо шаардахыг үгүйсгэхгүй.


Арслан (7/23-8/22)   

Таагүй өдөр. Ялангуяа арслангын ордны эрчүүд анхааралтай байх хэрэгтэй. Шинэ cap тэнгэрт гийх үед тэдний эрч хүч буурна. Ажил хэргийн болон арилжааны эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахад таагүй үе. Харин түүний оронд шийдэгдээгүй асуудлууд, бусадтай харьцах харилцааны тухайд санаа тавьсан нь дээр. Энэ тал дээр амжилт ирнэ. Та бусадтай харьцахдаа болгоомжтой ханд. Төвөгтэй зүйл үүсэх магадлал өндөр байна.
 


Охин (8/23-9/22)   

Хүмүүстэй харьцах, шинэ танилтай болох, хуучин холбоо сүлбээгээ сэргээхэд таатай өдөр. Өнөөдөр аялан жуулчлах, айлчин гийчин хүлээн авахад сайн.Чин сэтгэлийн харилцаа, таны сэтгэл татам дүр төрх, бодол эргэцүүлэл амьдралд амжилт олоход тус болно.Өмнө зүүдэлсэн зүүдээ дахиж зүүдэлбэл биелнэ.Түүнчлэн зодоон цохион, маргаан мэтгэлцээн зүүдэлбэл баяжихын дохио.Шударга зан таны хамгийн эрхэм зан байх бөгөөд хэрвээ хэн нэгэн таныг буруу зүйлд түлхэх гээд байвал эелдэг байж өөрийн хэлэх гэсэн зүйлээ шууд хэл.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр та сэтгэл гутрал амьдралын эрч хүчгүй уналтыг мэдрэх өдөр. Амралт, зөв хооллолт, тодорхой хэмжээний амин дэм, цэвэр агаарт гарах буюу байгальд зугаалах нь таагүй байдлаас хол байлгана. Инээд наргиа, замд тааралдах бяцхан сорилтууд сэтгэл санааг амгалан байхад тусална


Хилэнц (10/23-11/21)   

Төвөгтэй өдөр. Албан ёсны үйл хэргийг үл ойшоох нь хамтрагчтайгаа харилцах харьцаанд сөргөөр нөлөөлнө. Ямар ч үед бусадтай эв зүйтэй байх чадвараа алдаж болохгүй. Хайр дурлалын шинэ адал явдлаас хол байх нь зөв. Энэ нь таньд зөвхөн бусдад урам хугарах, итгэлийг тань алдах байдлыг л аврана. Мөн санхүүгийн хувьд хохирол дагуулна.


Нум (11/22-12/21)   

Сэтгэл санаагаа тайван байлгаж, зөв зүйтэй байх өдөр. Өнөөдөр та худалдаа наймааны гэрээ хэлэлцээр хийхэд амжилттай бөгөөд эрсдэл шаардсан ажилууд ч амжилттай байх болно. Хуучин найз нөхөд, хамаатан садан эсвэл ажил хэргийн хамтрагчтайгаа уулзах нь таны санхүүгийн байдлыг бататгаж, ирээдүйн амжилтын эх үүсвэрийг тавина. Хувийн амьдралын зарим асуудлыг шийдэхэд аз тохионо. Зүүд зөнтэй байж биелэх болно.


Матар (12/22-1/19)   

Дахин шинчлэгдэж сэргэх өдөр. Өнөөдөр та еөрийн урлагийн авьяасаа нээх боломж олдоно. Таньд тааламжтай санал ирэх бөгөөд үүнийг та хүлээн авах хэрэгтэй. Олдсон боломжийг ашиглаж, тааламжтай санал хүлээн авснаар таны амьдрал өөрчлөгдөнө. Мөн олон шинэ найзуудтай болж тааламжтай харилцаа холбоо үүснэ. Аялал эхлүүлэх, усанд сэлэх, спортоор хичээллэхэд тааламжтай.


Хумх (1/20-2/18)   

Тааламжтай өдөр. Аз турших ажил хийх хэрэггүй. Мөн өдөр хэн нэгнийг хууран мэхлэсэн шударга бус хэрэгт оролцох хэрэггүй. Биеийн тамираар хичээллэх, гэр бүл болох, хүүхэд олоход тааламжтай. Өдрийн хоёр дахь хагаст санаанд оромгүй мэдээ ирнэ. Ойр дотнын хүмүүсийн хувь тавиланд тэнцвэртэй байдлын туслалцаа хүсч мөн архаг ядаргаанд хүрсэн байна.


Загас (2/19-3/20)

Шүүмжлэлтэй өдөр. Онцгой анхааралтай бай. Хэт ядрах, гуниглах, өөртөө сэтгэл ханамжгүй байх, цухалдах нь гэр бүлд асуудал үүсгэнэ. Таны хөдөлмөрч байдал нэмэгдсэн ч эд хөрөнгийн байдал хэвээр үлдэнэ. Өнөөдөр танд нийтийн сайн сайхны төлөө гэрээ хэлэлцээр хийх нөхцөл байдал үүснэ. Иймд боломжийг алдахгүйгээр өөртөө ашигтай байдлаар шийдэхийг хичээ.

 


Өнөөдрийн зурхай /2015.02.01/  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй