Шууд Chart

Орон нутагт бонд гаргах талаар санал солилцлоо

2015-02-03 15:31:29

Аймаг орон нутаг бонд гаргах эрхтэй болох хэрэгтэй гэж орон нутгийн удирдлагууд хэлж байна. Ингэснээр тухайн аймагтаа хөрөнгө босгож, бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх боломж бүрдэх юм.

Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга Ганхуяг санал бодлоо илэрхийлсэн. Өмнө нь 2012 онд Сүхбаатар аймгийн засаг дарга орон нутгийн анхны бондыг гаргахаар шийдвэрлэж байсан юм.

Гэтэл Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, мөн Үнэт цаасны тухай шинэ хуулиар орон нутаг бонд гаргах эрхийг хязгаарласантай холбоотойгоор дээрхи шийдвэр хүчингүй болжээ. Харин түүнээс хойш 2013 онд Сангийн яамны зүгээс Улаанбаатар хотыг бонд гаргахыг зөвшөөрсөн.

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын бонд гаргах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, өнгөрсөн оны долоо дугаар сард Нийслэлийн бондын журам баталсан ч, өнөөг хүртэл энэхүү өрийн бичгийг гаргаагүй байгаа юм.

Эдийн засагч, судлаачид нэг талдаа орон нутаг бонд гаргах нь өр үүсгэж байгаа, эдийн засагт хүндрэлтэй гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь бонд гаргаснаар хөрөнгө босгож, эдийн засгийг тэлэлтийг нэмэгдүүлнэ гэсэн байр суурьтай байгаа юм.


Орон нутагт бонд гаргах талаар санал солилцлоо   
Үзсэн: 1117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй