Шууд Chart

Рекламны үүсэл хөгжил

2015-02-06 07:01:50

Рекламны түүх нь хүн, түүний хэрэглээний нийтлэгийн түүх, үндэстний уламжлалын онцлогийн түүх юм. Рекламны үүсэл хөгжил нь хүний амьдралын мөн чанар, сэтгэхүйн ертөнцтэй шууд холбоотой. Бичмэл түүхийн анхны баримт зар сурталчилгааны ул мөртэй байлаа. Ийм жишээ болох зарын өлгөцүүдийг археологичид Газар дундын тэнгисийн орнуудын малтлагаас олжээ. Мөн Ромчууд гладиоторуудын тулааны зарыг бичиж, финикичүүд худалдааны цуваа явдаг зам дагуу хад цохионд өөрсдийн эд барааг магтаж зурсан нь бий. Энэ бүгд рекламны эхлэл байв.

    Аман сурталчилгаа бол бүр ч эртний түүхтэй. Анхны хэвлэмэл зар 1478 онд гарсан баримт бий. 1609 онд гарсан дэлхийн анхны сонин болох "Реляцион", "Авизо" ч зар мэдээллийнх байв. 20-р зуунд радио, телевиз, компьютер зэрэг цахим мэдээллийн хэрэгсэл дэлгэрснээр реклам сурталчилгаа нь хүн, нийгмийн сэтгэлгээний хүчирхэг бүтээлч урлаг боллоо. Өөрөөр хэлбэл, энэ нь дамжуулах, түгээх хэрэгслийн түүх болно.

     Өөр нэг чухал тал нь эдийн засгийн хөгжил юм. Хүн төрөлхтөн өөрийн түүхийнхээ турш эдийн засгийн аливаа шинэчлэлт хийхдээ доор дурдсан гурван асуудлыг шийдвэрлэж байжээ. Эдгээр нь:
-юу үйлдвэрлэх
-хэнд зарах
-ямар хэрэгцээ хангах вэ ...юм.
Харин хариулт нь уламжлалт, засаг захиргаа юм. Реклам сурталчилгааны жинхэнэ түүх, сэргэн мандалт нь19-р зуунаас эхэлсэн.
Харин Монголд гэвэл:

Шуугиант 20-р тогтоолоор Монгол орон, монголчуудын эдийн засгийн ухамсар, сэтгэлгээ гүн бат нойрноос сэрсэн билээ. Удалгүй улс төрийн шинэчлэлтийн гудамжны тэмцлийн өдрүүд одож, эдийн засгийн их өөрчлөлтийн жилүүд эхлэх нь тэр. Хөрөнгө мөнгө амьдрал ахуйгаа улс төрийн товчоонд даатгадаг цаг үе өнгөрчээ. Мөнгөний шинэчлэлт нийгмийг бүхэлд нь цочроосны учир энэ. Гэвч хэн юу чаддаг, мэддэгээрээ амьдрах эрх чөлөөг бид олж авсан. Төр засгийн хатуу гар дор байсан эдийн засаг цоо шинэ зах зээлийн харилцаанд шилжих үйл явц эхлэв.

Ганзагын наймаа цэцэглэж, ашиг орлогын төлөө алдаж, онохын зам мөр даган одоцгоох болов. Энэ бүхэн сонирхолтой байлаа. Харин тийм хурдан тэрхүү их хөдөлгөөн урсгал татрахыг хэн ч төсөөлж байсангүй. Цүнх үүрч, орон дамжсанаар хөрөнгө баялаг үл хуримтлахын үнэнийг бид ойлгосон. Гагцхүү үйлдвэрлэл, үйлчилгээний баттай, үргэлжийн бага ч атугай орлогоор л бодит үр дүнд хүрдгийн тухай ярьдаг болов. Тиймээс ч олдохынхоо хэрээр лангуу түрээслэж, ТҮЦ босгож, хүрэм оёж, тэр ч бүү хэл зочид буудал, үйлдвэр, цех байгууллаа. Гэвч бас л санаснаар болсонгүй. Хүсэлд хясал гэж бий ажээ.

Өрсөлдөөн, тэмцлийн хуульд арын хаалга үгүй ажээ. Зар өгч эхэллээ. Реклам сурталчилгаагүйгээр амжилт олохгүй болох нь тодорхой боллоо. Ийнхүү эдийн засгийн үйл ажиллагаа, ахуй орчин, хөгжилд рекламны байр суурь, нөлөө, үр дагаврын онцгойг хүлээн зөвшөөрсөн билээ.

     Юу үйлдвэрлэх нь бус, харин хэн худалдан авах нь чухал. Тиймээс ч мэдээлэл, зар сурталчилгаагаа хүргэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч хэрэглэгчдийн харилцааны хэрэгсэл нь реклам гэсэн үг. Реклам нь аль аль талдаа ашигтай. Үүнийг ч бид янз бүрийн хэмжээгээр ойлгох болжээ. Урьд цагийн хаягдаж үрэгдсэн баримт бичгээ зарлуулж байсан цаг ул болж, эдийн засгийн ашиг сонирхол, зөвшилцөл, үзэл санааны мэдээллийн эрин зулаа асаалаа. Нэг үгээр реклам хэрэгтэй  боллоо.  1921 оны хувьсгалаас хойших засаглалын хэлбэр нийгмийн байгуулал нь хувийн санаачилгыг боогдуулснаар дөнгөж  үүссэн төдий байсан Монголын хэвлэлийг зогсонги байдалд оруулсан.

    1921-1990-ээд он хүртэл Монголд зар сурталчилгаа байсан нь хэвлэлийн биш гаднах зар сурталчилгаа зонхилж байсан. Худалдаачид өөрийнхөө худалдааны газрын үүд байшингийн хана зам дагуу бараа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тухай мэдээллийг өлгөдөг байв. Мөн арилжааны бус рекламууд байсан.

     Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх зар сурталчилгаа 1980-аад оноос /оны дунд үеэс/ сэргэжээ. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн рекламны эх суурийг тавьсан хэвлэл "Улаанбаатарын мэдээ" сонин юм. 1987 оноос анхны реклам маягийн материалууд гарсан.

"Улаанбаатарын мэдээ" сонины анхны дэвшилтэт реклам нь 1988 оны 126-р дугаарт нийтлэгдсэн.1990 онд Шуурхай зар сонин гарч удалгүй Зар мэдээ, Үнэгүй зар, Шуурхай мэдээ зэрэг зар сурталчилгааны бие даасан хэвлэлүүд бий болов.


Рекламны үүсэл хөгжил  
Үзсэн: 5709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зээл, хууль ёсны хөрөнгө оруулалт аваарай. [127.0.0.xxx] 2019-12-15 22:13
Хувь хүн эсвэл бизнес нь зээл, хөрөнгө оруулалт, бүрэн аюулгүй байдлын богино хугацаа хэрэгтэй юу? Бидний зорилго бол зээл, хөрөнгө оруулалтыг бүх хууль ёсны дагуу давуу хүүтэй зээлээр авах хэрэглэгчийн сэтгэл ханамж юм. Энэ жил 1200 гаруй үйлчлүүлэгч, компаниуд аль хэдийн сэтгэл ханамжтай байна. Хүсэлт гаргаснаар өөрийгөө сэтгэл хангалуун үйлчлүүлэгчдийн нэг болго. И-мэйл хаяг: financialmarketinvestment@gmail.com
Зочин [127.0.0.xxx] 2019-05-14 16:48
Сайн байна уу? Эх сурвалжаа дурдаж өгөөч. Баярлалаа :)

Бидэнтэй нэгдээрэй