
Олон дахин хямдруулсан үнээр оруулж ирэх гэж байгаа элэгний С вирус устгадаг эм чанаргүй эм биш гэж мэргэжлийн хүн тайлбарлаж байна.
Оном сангаас “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж элэгний С вирусын Совалди гэдэг эмийг оруулж ирэхээр болсон. Нийт зургаан сарын курс эмчилгээнийх нь 84 мянган америк долларын үнэтэй энэ эмийг гурван сарын турш хэрэглэх хэмжээг Монголд 900 доллараар оруулахаар болсон нь олон талын шүүмжлэл дагуулсаар байгаа юм.
Тэгвэл АНУ-д үйлдвэрлэдэг энэ эмийг Канадын Артенон компанид албан ёсны гэрээгээр үйлдвэрлэдэг эм юм гэж Оном сангийн тэргүүн Д.Наранбаатар тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, гэрээт үйлдвэрт үйлдвэрлэж байгаа элэгний С вирус устгах энэ эм нь чанаргүй юм уу, туршилтын эм биш гэж хэлж байгаа юм.
Элэгний С вирус устгадаг эм чанаргүй эм биш | ||
Үзсэн: 3268 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.