
Тавантолгой - Гашуунсухайтын чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэлтийн тарифыг 1.25 ам.доллар болгож дахин буурууллаа. Өмнийн говийн байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тээвэрчдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, тусгай зориулалтын авто замаар тээвэрлэлт хийх Монгол Улсын стандартыг мөрдүүлэх нь уул уурхай тойрсон тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм.
Монгол Eлсын Засгийн газрын 299 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, Нүүрсний экспортийг дэмжих чиглэлийн хүрээнд Таван толгой - Гашуун сухайтын чиглэлийн авто замыг Эрдэнэс Монгол ХХК худалдан авсан юм. Замыг худалдан авахаас өмнөх зам ашиглалтын тариф нь 2013 онд 4.2 ам доллар байсан бөгөөд энэ тарифыг 2014 онд "Эрдэнэс Монгол" ХХК 60 хувиар бууруулан 1.5 ам доллар болгох шийдвэр гаргасан.
Дээрх тарифыг дахин бууруулах, төлбөрийн нөхцөлийг уян хатан болгох боломжийн талаар хэлэлцэхээр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч 50 гаруй компанийн төлөөлөл оролцсон зөвлөлгөөнийг авто замын эзэмшигч "Эрдэнэс Монгол" ХХК, замын менежментийг хариуцагч "Гашуун сухайт авто зам" ХХК нар хамтран зохион байгууллаа. Зөвлөлгөөний үеэр тарифыг дахин бууруулж 1.25 ам.доллар болгох хамтын шийдвэрийг гаргасан бөгөөд энэ хямдрал нь нүүрсний тээврийн компаниудын үйл ажиллагаанд бодитой дэмжлэг болж, нэг машин тутамд 34.580 төгрөг хэмнэх боломжийг олгож байна.
Цагаан сарын баяртай давхацсан дээрх шийдвэр нь нүүрсний тээврийн компаниудын хувьд эзнээ олсон бэлэг боллоо.
Нүүрс тээвэрлэлтийн үнэ дахин буурлаа | ||
Үзсэн: 1561 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.