Шууд Chart

Б.Лхагвасүрэн: 20 сая хүртэлх хадгаламжтай иргэд банк дампуурвал мөнгөө 100 хувь буцааж авна

2015-02-26 13:51:30

20 сая хүртэлх хадгаламжтай иргэд, аж ахуйн нэгж тухайн банк дампуурахад нөхөн төлбөрөө 100 хувь буцаан авах боломжтой. Тодруулбал, 2013 оны зургаадугаар сард Хадгаламжийн даатгалын корпораци үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр ийм боломж бүрдсэн юм. Уг корпораци нь Монголбанкнаас албадан татан буулгах шийдвэр гаргавал бүрэн эрхийнхээ дагуу ажиллаж, тухайн татан буулгасан банкинд хадгаламжтай иргэдэд нөхөн төлбөр өгөх юм. Энэ нь арилжааны банкуудын эрсдлийг бууруулж, банкинд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхээрээ ач холбогдолтой гэж байна. Үүнийгээ дагаад хадгаламж эзэмшигчдийн тоо нэмэгдэж байгааг Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн онцоллоо.  

Манайд үйл ажиллагаа явуулж байгаа 13 арилжааны банк үйл ажиллагааны цар хүрээнээсээ хамаарч жилдээ нэг тэрбум хүртэлх  төгрөгийн хураамжийг уг корпорацид төвлөрүүлдэг байна. Ингэснээр эдгээр банк хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг хамгаалж байгаа гэсэн үг аж. Урьд нь “Анод”, “Зоос”, “Хадгаламж“ банкуудын дампуурлаас болж иргэд багагүй хөрөнгөөрөө хохирч банкинд итгэх итгэл нь алдарсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Харин хадгаламжийн даатгалын корпораци байгуулагдсанаар ийм эрсдлээс урьдчилан сэргийлэх, нөхөн төлбөр олгох ажлыг хариуцаж байгаа юм байна.

Б.Лхагвасүрэн: 20 сая хүртэлх хадгаламжтай иргэд банк дампуурвал мөнгөө 100 хувь буцааж авна  
Үзсэн: 1649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй