
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Хүнд байдлын гэрчилгээ” авсан 400 гаруй аж ахуйн нэгж байна. Эдгээр компанийн ихэнх нь импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Валютын ханшийн өсөлтөөс үүдэн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болжээ. Уг гэрчилгээг аж ахуйн нэгжүүд авснаар тодорхой хугацаанд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж албаны хүн тайлбарлалаа.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга А.Оюунчимэг ярив. Эдийн засгийн хүндрэл, валютын ханшийн өсөлтийг бууруулах нэг чухал гарц нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Гэхдээ энэ нь урт хугацаанд үр дүн гардаг. Иймээс эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөрийг нэн яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэйг тэрээр онцлов.
“Хүнд байдлын гэрчилгээ”-тэй 400 гаруй аж ахуйн нэгж байна | ||
Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.