
Арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсээр байна. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн нийт өрийн үлдэгдэл 2015 оны хоёрдугаар сарын эцэст 12.2 их наяд төгрөгт хүрчээ.
Энэ нь өмнөх сарынхаас 90.2 тэрбум төгрөг буюу 0.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд төгрөг буюу 9.2 хувиар өссөн байна. Үүнийгээ дагаад чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ ихээхэн өссөн гэдгийг ҮСХ-ны Макро эдийн засгийн газрын дарга Э.Эрдэнэсан хэллээ.
"Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь улс орны эдийн засаг хүндрэлтэй байгааг харуулж байна" гэж эдийн засагчид хэлж байна. Тийм учраас арилжааны банкууд өөрийн эрсдлээ тооцоолж зээл олголтоо бууруулж байгааг төлөөллүүд нь хэлж байсан.
Арилжааны банкуудын зээл олголт татарчээ | ||
Үзсэн: 1160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.