
Улсын хэмжээнд дундаж цалин 844 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс эмэгтэйчүүдийн цалин 782 мянга, эрэгтэйчүүдийнх 905 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад 51 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Тэгвэл үүнд юу нөлөөлсөн талаар ҮСХ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Гантөмөрөөс тодрууллаа.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын сарын дундаж цалин хамгийн их буюу нэг сая 479 мянган төгрөг. Харин хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх 476 мянган төгрөг байна. Түүнчлэн ажиллагсдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2014 оны дөрөвдүгээр улирлын байдлаар менежерийн сарын дундаж цалин хамгийн өндөр буюу нэг сая төгрөг. Харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 444 мянган төгрөг буюу хамгийн бага байгаа юм.
Улсын хэмжээнд дундаж цалин 844 мянган төгрөг байна | ||
Үзсэн: 1699 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.