Шууд Chart

Модернист Б.Галсансүх дэлхийн яруу найргийн фестивальд оролцож байна

2013-08-23 18:39:44

Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом" яруу наадмын тэргүүн шагналт, модернист яруу найрагч Баатарын Галсансүх Македон улсад зохиогдож буй Дэлхийн яруу найрагчдын 62 дугаар фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа билээ. Дэлхийн яруу найрагчдын их чуулганд манай улсаас өмнө нь яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Аюурзана, Дан.Нямаа, Ц.Бавуудорж, зохиолч Б.Золбаяр, нэрт гүүш Ж.Гэндэндарам нар оролцож байсан юм. Энэ жилийн фестивальд уригдсан модернист найрагч маань дэлхийн олон орны "тэнгэрийн харьяат"-уудад англи, монгол хэлээр шүлгээ уншиж сонирхуулах юм байна.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Модернист Б.Галсансүх дэлхийн яруу найргийн фестивальд оролцож байна  
Үзсэн: 2127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй