Шууд Chart

Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барив

2015-04-24 12:30:08

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зэрэг асуудлыг салбарыг оновчтойгоор хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага бодлогын баримт бичигт тусгасан. Ажлын цар хүрээ томоохон бүтээн байгуулалтын төслийг салбарын бодлоготой уялдуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, 3 үе шаттайгаар 6-8 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
 
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сангийн сайд Ч.Улаан гарын үсэг зурснаар уг санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулагджээ. Харин уг Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Олон улсын гэрээний тухай хуулийн 10.4 заалтын дагуу УИХ-аар соёрхон батлуулах шаардлагатай учраас энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьж буйг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулсан юм.   Энэхүү хуулийн төсөл батлагдснаар Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах, нийтийн тээвэрт шинэ үйлчилгээ, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, парк шинэчлэлтийн ажлууд хийгдэх юм байна.

Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барив  
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй