Шууд Chart

Чингэлтэй дүүргийн зарим хороодод хийх төлөвлөлтийн төсвийг баталлаа

2015-05-04 13:51:38

Чингэлтэй дүүргийн 10, 11 хороо Дэнжийн мянга орчимд дахин төлөвлөлт хийхэд шаардах  зураг төсвийн зардлыг баталлаа. 

Өнөөдөр  гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан болж Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо, Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт хийхэд тулгарч байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцсэн.

Чингэлтэй дүүргийн 10, 11-р хороо Дэнжийн мянга орчимд дахин төлөвлөлт хийхийн тулд дөрвөн уурын зуух, мөн цэвэр бохир усны шугамаа шийдэх шаардлагатай байгаа юм. Тиймээс төслийг хариуцаж байгаа Бармон, Монкон компаниудад дэд бүтцийн зураг төсөв хийхэд шаардах 450 орчим сая төгрөгийг олгохоор боллоо. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга ярьж байна.


Чингэлтэй дүүргийн зарим хороодод хийх төлөвлөлтийн төсвийг баталлаа  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй