Шууд Chart

Оюутны сагсан бөмбөгийн ААШТ-ийг манай улс зохион байгуулна

2015-05-26 10:48:11

Ази тивийн БНХАУ, АНЭУ, БНСУ, Хятадын Тайвань, Хонгконг, Сингапур, Монгол, Иран, Япон, Тайланд, Казахстан, Тажикстан, Малайз зэрэг 20 орчим орны төлөөлөгч чуулсан Азийн оюутны спортын холбооны гүйцэтгэх хорооны гишүүдийн ээлжит хурал Улаанбаатар хотноо анх удаа болж өндөрлөсөн.

Тус чуулганд Арабын орнуудын ОСХ-ны Ерөнхийлөгч, АНЭУ-ын иргэн, доктор Омар Ал-Хай, ОУОСХ болон Азийн ОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, олимпийн аварга, Японы иргэн Хисато Игараши, АОСХ-ны Аудитор, Олон улсын спортын ИДС-ийн холбооны Ерөнхийлөгч, Казакстаны Биеийн тамир, аялал жуулчлалын Академийн Ерөнхийлөгч Кайрат Закирьянов нарын Ази тивийн олон орны нэр хүнд бүхий Их дээд сургуулиудын ректор, захирлууд, спортын нэрт зүтгэлтнүүд ирсэн юм.

Энэ үеэр манай оюутны спортын төлөөллүүд 2016 онд Улаанбаатар хотноо МҮСБХ-ны Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн шинэ ордондоо тулгуурлан Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI дугаар тэмцээнийг зохион явуулах саналаа гаргаа байсан.

Харин тус тэмцээнийг зохион явуулах эрхийн төлөө өмнө нь оюутны спортын олон тэмцээнүүдийг нутагтаа зохион байгуулсан туршлагатай, спортын барилга байгууламжийн хувьд өндөр хөгжсөн Тайвань улс өрсөлдсөн. Нийт санал өгөх эрх бүхий найман гишүүдийн дунд санал хураалт явуулахад 5:3 харьцаатайгаар Монгол Улс ялалт байгуулсан юм.

Ингэснээр манай улс анх удаа Азийн Оюутны Аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI тэмцээнийг 2016 оны аравдугаар сард зохион байгуулахаар боллоо.


Оюутны сагсан бөмбөгийн ААШТ-ийг манай улс зохион байгуулна   
Үзсэн: 1170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй