Шууд Chart

“Зайсангийн ам”-аар дүүрэн “гадаад”-ынхан буюу Монголоор ярьвал мулгууд тооцогдох цаг ирж...

2015-06-03 11:55:08

Саяхан... Саяхан ч юу байх вэ дээ. Эх үрсийн баяр далимдуулаад бяцхан үрсээ тоглуулж наадуулчих гээд зай талбай, тоглоом наадгай хайсан эцэг, эхчүүдийн дунд мөр зэрэгцээд л хоёр үрээ дагуулаад гарав.

Хаа сайгүй л хөл гишгэх зайгүй хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн, мөргөлдөж, шүргэлцсэн, оочерлож бухимдсан, залхсан, тэвчих чадвар нь хөгжөөгүй хүүхдүүд нь үймж самууруулж, аав, ээжүүд хөмхий зуун хөөцөлдөх агаад хүрэлцээтэй тоглоом, зугаацуулах талбар алга байгаа нь хэнд ч ойлгомжтой мэт. Уртаашаа ганц хүүхдийн парк нь танагдсаар байгаад алгын чинээхэн болсон болохоор тэнд ороод тоглуулах биш сунаж унатлаа оочерлож, хоорондоо чихэлдэн муудалцах талбар болсон учир бухимдуулахаас өөрөөр гийгүүлэхгүй янзтай.

Хэд гурван тоглолт энд тэнд болох ч баярлуулах гэхээсээ бизнесийн шинж чанартай учраас төлбөрийн чадвартай, 2, 3-аар нь тасалбар авах түрийвчний бядтай нь цөөхөн тул тоглолт мэтээс мултарч үлдсэн нь хий дэмий хоолны газар тэргүүтнээр хөлхөлдөн өнгөрөөсөн гэлцэнэ билээ.

Манай гэр бүлийнхний хувьд “тархиныхаа булчин”-г ажиллуулж байгаад хүүхдээ хямд төсөр боловч боломжийн зугаацуулахаар чинээлэг давхаргынхны амьдардаг хотхонуудын тоглоомын талбайг “дайл”-аар мордов. Манайдаа ганц хүүхдийн паркаасаа илүү шахуу тохижилттой гэж сонссон болохоор зорьж үзмээр санагдаад байснаа нуухгүй ээ.

Ер нь бол Зайсангийн аман дахь хотхонуудыг гүйцээлээ. “Bella besta” гэх хотхон. Тэнд орчин нөхцөл нь үнэхээр сайн бөгөөд тайван амгалан, хүүхэд тоглох нөхцөл бүрэн хангагдсан байх юм. Тоглоомын талбайг хүүхдийн насны онцлогоос нь хамааран торон хашаагаар тусгаарлах бөгөөд хүүхдүүд том, жижиг холилдоод бужигнаад байхгүй юм. Атаархал хөдлөх шиг болж байгаа юм чинь.

Гэвч энэ хотхонд Монгол төрхтэй ч гадаад хүүхдүүдээр дүүрчихсэн мэт санагдав. “Монголчууд нь яагаад тоглодоггүй юм бол?” хэмээн битүүхэндээ харц чулуудан шинжих ч нэг л сонин. Өөрөөр хэлбэл, тэнд тоглох хүүхдүүдээс Монгол хэлээр ярих нэг ч хүүхэд алга аа.

Манай хүүхдүүд л хоорондоо Монголоороо ярилцаж, монгол хэлээрээ тоглоомоо булаацалдаж, Монгол хэлээрээ “хэрэлдэж” байна шүү. Өнөөх Монгол төрхтэй ч гадаадаар ярьдаг хүүхдүүд манай хүүхдүүдийг “эвэртэй туулай” харсан юм шиг л ажиглаж, “юун хүүхдүүд хаанаас гараад ирэв” гэсэн янзтай харц чулуудаж байна. Бид ч “байх ёсгүй газар”-аа байгаадаа сэтгэл зовнин, цаг агаараар “шалтаг” хийн хүүхдүүдээ дагуулан явж одов. Дараагийнх нь хотхонуудад мөнөөх л байдал давтагдах. Эцсийн эцэст өөрийн амьдарч, өсч дассан орчиндоо ирж санаа амарч, тавирч байгаа юм даа.

Манайхан соц нийгмийг халж, ардчилсан улс хэмээн тунхаглаж, зах зээлийн системээр амьдрал ахуйгаа өөд татаад өдгөө 25 жилийг ардаа орхисон байна. Энэ хооронд тэрхүү Зайсан гээчид өндөр өртөг, тансаг зэрэглэлийн орон сууцнууд сүндэрлэж, Монголын хөрөнгө чинээ, албан тушаал, эрх мэдлээрээ тэргүүлдэг эрхмүүд “үүр”-ээ зассан газар болсон. Тэд Монголдоо  хамгийн үнэтэй орон сууцанд амьдарч, хамгийн үнэтэй машинаар хөл дүүжилж, хамгийн үнэтэй хувцас, гутлыг хил дамнуулан худалдан авч углаад л, хамгийн үнэтэй чанартай гэж нэрлэгддэг хүнсийг бөөндөөд л, хамгийн үнэтэй, сургалт сайтай гэгддэг сургуульд хүүхдээ сургаж байна. Сайхан л юм.

Хүн нэг амьдарвал Монголдоо сайхан амьдарч байгаад л нөгөө ертөнц рүү явсан нь дээр л дээ. Тэр ч утгаараа чадаж байгаа хүмүүсийг яах ч аргагүй хүлээн зөвшөөрч байна. Гэсэн ч энд нэг том гажуудал бий болж, сууриа цутгаад, хэдийнэ нураахад хожимдсон байна гэдгийг хүүхдээ зугаацуулах завсартаа ясандаа тултал мэдэрч авсан.

 Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлж яваа улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн томчуулын сонгосон сонголт, дэмжсэн салбар бүрт Монгол ёс заншил, өв уламжлал хөсөр хаягдаж, устаж үгүй болж байгаа юм байна. Тэр ч бүү хэл, бидний үр хүүхдүүдтэй нэг цаг үед амьдрах тэдний хүүхдүүд Монгол төрхтэй гадаад боловсролтой, “эрлийз”-үүдийн нэг үеийг бий болгож байна.

Тэд тоглоомын талбай дээр тоглохдоо хоорондоо ганц Монгол үг хэрэглэхгүй байна. Аялга нь хүртэл англи болчихож. Тийм ч учраас Монгол хэлээрээ ярьж, наадах үрсийг маань тэгтлээ гайхан харсан хэрэг. Тэд Монгол хэлээр “талх” гэдгээ хэлдэггүй байж, яаж “ботго”, “тугал”-аа ялгах билээ дээ. Тэднээс араг, савар, халив, хөөрөг, гаанс, морь, мал, мэндлэх, золгох ёсон, нялхсын даахь үргээх талаар асуугаад ч нэмэргүй. Харин hot dog, pizza, saint patrick’s day гэх үг, үйл явдал, бусдын баяр бахдалыг асуувал дуржигнатал хариулж чадахаар хэмжээний “өндөр”, харь боловсролыг төгс эзэмшиж байна.

Харь хэлийг төрөлх хэлнээсээ ч илүүтэйгээр эх орондоо ч, гадаадад ч эзэмшиж байгаа харийг шүтэгчдийн үр хүүхэдтэй бидний хүүхдүүд өрсөлдөөд бодлого тодорхойлогч болчихоод “Золгох мэндлэх ёс, өв уламжлал”-ын хичээлийг заалгадаг, эзэмшүүлдэг, Монголыг Монголоор нь авч үлдэх нийгмийг цогцлуулахыг харна гэвэл “дээс томж, найзыгаа голоос татаж гаргадаг царцаа”-ны үлгэрээс огт ялгагдах юмгүй байх шиг.

Тиймээс ч Монгол Улсад соёл, өв уламжлалын салбарын яам зайлшгүй байх хэрэгтэй юм шиг санагдав. Боловсролын салбарын бодлого тодорхойлогчдын зүгээс боловсролын стандартыг хэрхэн тогтоож байгаагаа олон нийтэд нээлттэй ойлгомжтойгоор хүргэх, цаашлаад өв, соёлоо түгээн дэлгэрүүлэхэд ямар бодитой ажил хийж, үндэс суурийг нь бататгаж байгааг асуумаар цаг болсон ч юм шиг.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай сургуулиудад Монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг заавал багтаах бодлого байгаа эсэхийг лавламаар байна. Монгол ёс заншлыг утгаар нь таниулж, хичээл биш чиний амьдралын чинь нэг хэсэг, зан үйл гэдгийг үр хүүхдэд минь зааж сургадаг хөтөлбөр ямар хэмжээнд явж байгаа эсэхийг тодруулмаар байна.

Эс бөгөөс “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Галсансүхийн “Монголын радио Хятадаар мэндчилэхэд би үхнэ” гэх үгс биеллээ олоход тун ойрхон болсон санагдав. Эцсийн эцэст монголчууд бид өөрсдөө “юм үзээгүй зан”-гаасаа болж Монголоо бөхөөх нь байна шүү, та минь. 


Нийтэлсэн: Э.Болор

“Зайсангийн ам”-аар дүүрэн “гадаад”-ынхан буюу Монголоор ярьвал мулгууд тооцогдох цаг ирж...   
Үзсэн: 11565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-09-18 02:26
монголчуудын устах аюулыг баячууд дээдчууд л хийж байгаагийн баталгаа.тэд монголчуудаа хараад дотороо тэнэгүүд сөнөөсөй.бид энд чөлөөтэй алхахсан гэж бодож алхдаг.хүүхдүүдээ монголчуудтай бүдүүлэгүүдэд бүү ойрт гэж өглөө бүр айлгадаг
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2015-06-09 01:01
Бэрхшээл саадгүй бэлэн юман дээр бэлэнчилж өссөн хүүхэдүүд урлаг спорт, болон ер нь ямарч салбарт дэлхийд монголын нэрийг гаргаад явна гэж хэзээч байхгүй дээ.
202.70.44.xxx [202.70.44.xxx] 2015-06-08 16:04
Zeen Mongolchuud mini hoorondoo evtei bai Deeshee harj hegjine shuu tamiin togoonii ulgeree odoo zogsoo gem bolohgui zuiliig bitgii haraar hetruulen bich
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-06-06 12:40
Heden on be... ataarhalaa ilerhiilj baigaa yum baih daa. bi lav "Huuchin huu" shig uldmeergui baina...
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-06-06 11:13
toot tolovlono gej yh yu bdgin bolooo medhiimsan
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2015-06-05 19:27
Хөөрхий дөө ямар ч өрөвдөлтэй хүмүүс вэ. Тийм л монгол хэлээ мэдэхгүй өсж байхаар монголоос зайлсан нь дээр дээ. Үйлээ эдлэх өдөр бий шүү хүүхдийнхээ ирээдүйг алж байна шүү. Америк ер нь хаана ч ази хүмүүс адилхан 2 р зэрэг
50.160.38.xxx [50.160.38.xxx] 2015-06-05 01:40
Ene niitlelees bid humuusiin huuhdiin bolon niigmiin neg odoriig haraj l tuund "COMMENT" uldeej baina. Harin Zaisangiin humuus yaj bayjlsan talaar yariagui baina ! Bitgii sedviig ni holiod bai l daa !
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-06-05 00:48
haha buu ataarhatsgaa mongol yos zanshiliig deedleh n zov ghdee naad commentuud chin eleg hoshooloo. chamd mongo bgad bolomj n bwal chi ch huuhdee ondor tolbortei gadaad surguulid surgahaas tatgalzahgui shde
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-06-04 09:28
Мулгуу, азаар гэнэт бая жсан юмнууд хүүхдээ бараг монголоороо ярьж чадахгүй бол өөөхөөрдөж, баярладаг юм биш үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-06-04 07:44
Би танууст арга зааж өгөх үү? ЮУ ГЭХЭЭР ЗАЙСАНГ ДЭЛБЭЛ, ЭСВЭЛ БӨМБӨГД.
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-06-04 04:28
Баянхошуунаас: Дэлхий даяар даяарчилж байгаа бол Монгол даяар үгүйрэн хоосорч байна. ЭРХЭМ 50.160.38.xxx ТА ТЭР ДАЯАРЧЛАЛТАЙГАА ДАЛД ОРВОЛ ТААРНА. Хямраагүй эдийн засгийг ХӨМӨРЧ, өдрөө аргацааж асан эгэл ард иргэдийг үгүйрүүлсэн тэр ялыг ТЭР ТАНСАГ ЗАЙСАНГИЙН энэ ЯМБАЛАГ хорооллын зарим хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс нэмж асуултай........ /Зарим гэдгийг тодотгов... Тэнд амьдардаг дэгжин улстөрчид өөрсдөө мэдэх биз.../
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-06-04 04:21
Засангаас: Амьдрахын эрхэнд бусдад10-хан мянган төгрөгийн хохирол учруулаад 10 жилийн ял авчихсан хүн Монголд л байдгийг бүү мартаарай. Тэгвэл тэр тансаг зэрэглэлийнхэн чинь 10 мянга бус арван саяар нь төгрөгөөр бус доллараар нь улс, ард түмэнд хохирол учруулчихаад төр түшиж, түмэн олныг хулхидаж явдаг нь ариун явдал уу.
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-06-04 04:18
Долоон буудлааас: Амдьрал дээр байгаа бодит үнэнийг хэлчихье. Зайсангийн тансаг дэнжийнхэн хүүхдүүдээ эх хэлээ марттал нь гадаад багштай, өндөр төлбөртэй сургуульд сургаж, өндөр харшид, өндөржүүлсэн хамгаалалттай хашаанд тоглуулж байгаа нь үнэн. Тэнд энгийн монгол хүүхдүүдийг ороод тоглохыг нь тэр канадаас олж хараад байгаам биш биз...
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-06-04 04:10
Энэ ямар эргүү нь энэ дор мэдрэл коммент үлдээгээд байгаан... Канадаас, Еврпоос ч гэх шиг. Зайсангийн тэр хотохонд угаасаа тэгдэг нь үнэншд. Тэрүүгээр явсан монгол хүн бүгд мэднэ. Энэ харин ч үндэсэрхэг үзэл гэхээсээ хүн чанар, эх хэлний бодлого, нийгмийн ялгаварлын асуудлыг хөндсөн нийтлэл байна. Энд "Би эх оронч", "Муу хужаа, шар Оросууд" гэх мэтээр бусад гадаадын иргэдийн эсрэг үг агуулга гараагүй байна. Уншиж байгаа зүйлэээ сайн ойлгож донгиорооч... Эх орондоо гадаадын цагаач мэтээр амьдарч, дээрэлхүүлж байгаа нь үнэн л биз дээ.
50.160.38.xxx [50.160.38.xxx] 2015-06-04 03:36
MNB-d: Undesnii TB-iim undeserheg shinj aguulsan niitlel niitlehee boliochei !!
50.160.38.xxx [50.160.38.xxx] 2015-06-04 03:32
Europe -oos: Delhii niiteirei dayarchligdaj baina yalanguya archilsan ornuud ! Bitgii Gitler-eer umshig undeserheg uzel gargaad bai ! Mongol oron communist oron bish. Mongol oron bol ardchilsan choloot oron gedgiig sanaj yav !!
50.160.38.xxx [50.160.38.xxx] 2015-06-04 03:23
CANADA-aas: Huuhdiig e r l i i z gej yalgavarlah erh hend ch baihgui !! Delhiin ardchilsan ornuudad huuhdiig e r l i i z gej yalgavaraldaggui um !! Huuhed bol huuhed. Yamar heleer yarih ni tuhain huv hunii asuudal. Bitgii busdiin amidrald hoshuu dureed bai !! Hun bolgon ooriinhooroo yavah erihtei gedgiig san heriv Ardchilsan orond amidarch baigaa um bol !!
50.160.38.xxx [50.160.38.xxx] 2015-06-04 03:21
Huuhdiig erliiz gej yalgavarlah erh hend ch baihgui !! Delhiin ardchilsan ornuudad huuhdiig erliiz gej yalgavaraldaggui um !! Huuhed bol huuhed. Yamar heleer yarih ni tuhain huv hunii asuudal. Bitgii busdiin amidrald hoshuu dureed bai !! Hun bolgon ooriinhooroo yavah erihtei gedgiig san heriv Ardchilsan orond amidarch baigaa um bol !!
202.180.220.xxx [202.180.220.xxx] 2015-06-03 21:14
ҮҮНЭЭС ГАРАХ 1 АРГА БОЛ АЛИВАА АЖИЛ МЭРГЭЖИЛ/ ОРЧУУЛАГЧ Л БИШ БОЛ/ БУСАД МЭРГЭЖЛИЙН АЖЛЫН ЗАР ДЭЭР ГАДААД ХЭЛНИЙ ШАЛГУУР ТАВЬДАГИЙГ Л ХУУЛИАРАА ХОРИГЛООД ӨГВӨЛ ОЛОН САЙХАН ЗАЛУУС ЭРДЭМ МЭДЛЭГЭЭРЭЭ ӨРСӨЛДӨӨД ХИЙХ ЁСТОЙ АЖЛАА ХИЙЖ БОДИТООР ҮНЭЛҮҮЛНЭ ДЭЭ. ЯЛАНГУЯА MCS, ENERGY МЭТИЙН ХЭТ ГАДНЫГ ШҮТСЭН КОМПАНИУД ҮҮНИЙГ АНХААРАХ ЁСТОЙ.
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-06-03 20:13
Харийн халтуурчингуудаар хагас дутуу хэл заалгаад түүнийгээ боловсрол гэж эндүүрдэг эргүү баячууд болон тэднийг сармагчлан дуурайгч мулгуу хүмүүсийн гайгаар монголын үр хүүхэд хэн ч биш болон хүмүүжиж байгаагийн эмгэнэлт дүр зураг энд харагдаж байна. Ийм балайрал элийрлийн эхийг тавьсан хүмүүсийн нэг нь МАН-ын томчуулын нэг, хуучин цагт Женко-гийн тэжээвэр гөлөг, дараа нь Энхбаярын бууны нохой байсан Ё.Отгонбаяр мөн. Тэр этгээд Кэмбрижийн боловсрол олгоно энэ тэр гэж сүгсэлзэж давхисаар байгаад ийм ЗОМБИ нарын бүхэл бүтэн үеийг бий болгож байна. Араас нь албыг нь аван ардын боловсролыг бантан болгож байгаа Гантөмөр гэдэг мануухай ч мөн Отгонбаярын өрөөсөн дугуй. Ийм л байна даа. Сайтар эргэцүүлэн бодогтун. Үр хүүхдээ сүйрэл хөтлөөд түрийвчээ хоослон харийнхны туршлагын туулай болгохоор зэхэж суугаа эцэг эхчүүдэд энэ сануулга бас хамаарна. Оройтоогүй дээрээ монгол хүн гэдгээ ухаарцгааж харийнхны соёлын түрэмгийллээс өөрсдийгөө, ялангуяа үр хүүхдээ аврахыг бодоцгоо.
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-06-03 18:38
iim ulsuudaar turuu tushuulj bolohgui yum baigaa shuu mongolchuudaa
103.240.243.xxx [103.240.243.xxx] 2015-06-03 15:36
ҮНЭХЭЭР Л ЭХ ОРОН, ҮНДЭС УГСАА, ӨВӨГ ДЭЭДСИЙН ХЭЛ СОЁЛ, ЗАН ҮЙЛ, УЛАМЖЛАЛАА ХАДГАЛЖ, БАРАГ ШАХАМ ХҮН БОЛГОНЫ АМ БАРДАМ ХЭЛЖ, ОМОГШИЖ ЯВДАГ ЧИНГЭСИЙН МОНГОЛОО МАНДУУЛЖ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХҮСЭН ДЭЭР ДООРГҮЙ БҮХИЙ Л ХҮМҮҮСИЙН ҮНЭХЭЭР БОДОХ ТОМ АСУУДЛЫН НЭГ ЭНЭ БОЛСОН. ЗА ЯАХАВ ХҮҮХДҮҮДЭЭ ГАДААД ХЭЛ БОЛОВСРОЛТОЙ БОЛГОХ ГЭХ ХҮСЭЛИЙГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ НЭГ АСУУДАЛ БОЛОВЧ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХЭТЭРХИЙ ТУЙЛШРААД БАЙГАА САНАГДДАГ. ЭНЭ АСУУДЛЫГ ЗАЛРУУЛАХАД ГАДААД ХЭЛЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙГАА БҮХ СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗААВАЛ ОРУУЛЖ, ТӨГСӨХ ҮЕД УЛСЫН ШАЛГАЛТ АВДАГ БОЛГОХ ТАЛААР БОЛОВСРОЛЫН ЯАМ АНХААРАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-06-03 15:09
zaisangiin ovgontod ochij gants yumaa uuna aa
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-03 15:07
Одоо ажилд орж байгаа зарим залуус нэг л их гадаад хэлтэй, гадаадад их сургууль төгссөн мэргэжил боловсролтой гэдэг боловч ганц тоот төлөвлөчихөж чаддаггүй нь бас үүнтэй л холбоотой до яаж ажиллаж амьдрана да,
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-03 15:07
Одоо ажилд орж байгаа зарим залуус нэг л их гадаад хэлтэй, гадаадад их сургууль төгссөн мэргэжил боловсролтой гэдэг боловч ганц тоот төлөвлөчихөж чаддаггүй нь бас үүнтэй л холбоотой до яаж ажиллаж амьдрана да,
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-03 15:07
Одоо ажилд орж байгаа зарим залуус нэг л их гадаад хэлтэй, гадаадад их сургууль төгссөн мэргэжил боловсролтой гэдэг боловч ганц тоот төлөвлөчихөж чаддаггүй нь бас үүнтэй л холбоотой до яаж ажиллаж амьдрана да,
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-03 15:07
Одоо ажилд орж байгаа зарим залуус нэг л их гадаад хэлтэй, гадаадад их сургууль төгссөн мэргэжил боловсролтой гэдэг боловч ганц тоот төлөвлөчихөж чаддаггүй нь бас үүнтэй л холбоотой до яаж ажиллаж амьдрана да,
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-06-03 14:52
MONGOLOOROO YRIHGUI BGAA MONGOL HUUHDUUDIIG HASHIRTAL NI ALGADAAD OGCH BAI
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-06-03 13:32
Хүүхдүүдээ монгол ухаан, монгол зан заншил төлх хэлнээс нь хөндийрүүлж хэн ч биш болгож байгаа өнөөгийн баячуул хожмын өдөр өөрийнх нь заль,луйвар, хөлс хүчээ гаргаж бий болгосон баян тансаг амьдралыг хэрхэн устгахыг төсөөлдөг ч үгүй бололтой. Өөрөө өөрийгөө сөнөөнө гэж үүнийг хэлмой.
202.70.36.xxx [202.70.36.xxx] 2015-06-03 13:28
цаг нь болохоор зайсан өвгөнтийн хөндий болно. яг л 40 мянгат урт цагаан хавь шиг маанайй гэр энд байсан эцэг маань дарга байсан гэдэг шиг. үйлийн үрийг үр удам нь яаж үүрэндээ хөөрхий
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-06-03 13:15
ГАДААДЫГ ШҮТЭГЧИД ГАДААД РУУГАА ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ ӨВ СОЕЛ ЕС ЗАНШИЛАА ДЭЭДЛЭГСЭД ЭХ ОРОНДОО УРАГШАА
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-06-03 13:09
bygd adilxan sh dee mongolchyyd yrd n orosiig dyyraiaj oros nertengyyd xyrtel olon bsan . odoo english bolson. eniig bichij bgaa noxor xyrtel ooriinx n xyyxed english syrgyyld orox yy gevel ygyi gexgyi l bx. syrch bolno gexdee bodlotoi l bx xeregtei. xamaagyi dyyriax n um yzeegyi mongolchyydiin gem bish zan shyy
202.70.43.xxx [202.70.43.xxx] 2015-06-03 12:51
unen unen,uneheer muuhai sanagdsan
202.170.71.xxx [202.170.71.xxx] 2015-06-03 12:38
Улс орны тусгаар тогтнол бол тухайн улсын хэл, соёл, үндэсний бичигтэй шууд холбоо, хамааралтай зүйл гэдгийг бид бүгд мэддэг хэрнээ үүнийг хүүхдүүдэд багаас нь эхлэн зааж өвлүүлэх үүрэгтэй Боловсрол, Соёлын чиглэлийн яам, газрын бодлого тодорхойлох төрийн түшээдийн улс үндсээ гэх сэтгэл, мэдлэг, чадвар дутсанаас бидний ирээдүй ийм байдалд орж эхэллээ. Гантөмөр гэдэг сайдыг энэ талаар гайгүй зүйл хийх болов уу гэж хараад байдаг, байдаггүй дээ. Одоо хагас дутуу гадаад хэлтэй, бичгээ хуулийн дагуу криллээр биш, латинаар бичсэн залуус олширлоо.Удахгүй аль ч үгүй болох шинжтэй.Хотын бүх хаягуудыг хараарай, Монголын нийслэл биш, гадаадын улсын нийслэл юм байлгүй гэмээр, хөдөөнөөс ирсэн хүн хайсан газраа олхооргүй болсон байгаа.Боловсролын тогтолцоо олон жил туршилтын туулай маягаар гадаад хуулбараар явлаа. Үндэсний онцлогтой тохируулж шинчилмээр байна. Тусгаар тогтнол үүн дээр тогтноно шүү. Гантөмөр сайдаа.???
43.242.242.xxx [43.242.242.xxx] 2015-06-03 12:33
unen sh uu
203.169.52.xxx [203.169.52.xxx] 2015-06-03 12:32
mulguu ym uzeegui uruvdultei mongol hun...ugtaa ergeed bugdeere haramsah tsag irende..
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2015-06-03 12:28
Цаг нь болохоор Богд хайрхан уулсын зайсан болон бусад амуудад хачиг хувалц мэт үүрлэсэн дотоод, гадаадын луйварчид гамин, бароны замаар муугаа үзэж үйлийнхээ үрийг эдэлж хөөгдөнө.Бас Туул гол улаан хоормогоор эргэж эрэг хөндийгөөрөөр нь буусан барилга, байшиг ургсган одно.Ийм л хувь зохиол хүлээж байгааг бурхны номонд бичжээ.
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2015-06-03 12:28
Цаг нь болохоор Богд хайрхан уулсын зайсан болон бусад амуудад хачиг хувалц мэт үүрлэсэн дотоод, гадаадын луйварчид гамин, бароны замаар муугаа үзэж үйлийнхээ үрийг эдэлж хөөгдөнө.Бас Туул гол улаан хоормогоор эргэж эрэг хөндийгөөрөөр нь буусан барилга, байшиг ургсган одно.Ийм л хувь зохиол хүлээж байгааг бурхны номонд бичжээ.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-06-03 12:20
huuhdee tegj usguj bgaa humuus yum uzeegui archaagui gedeg ee haruulj bgaa yumaa tegj tenegtej l baig onigoo boloh tsag irnee

Бидэнтэй нэгдээрэй