
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Байгаль хамгаалах тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Амьтны тухай”, “Галт зэвсгийн тухай” зэрэг хуулиудын холбогдох зүйл, заалтуудын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах ажил явуулж байна. Шалгалтад Архангай, Хөвсгөл, Завхан, Ховд, Говь-Алтай аймгуудын зарим сум, тусгай хамгаалалттай газрыг хамруулж, хууль бусаар зохих зөвшөөрөлгүй тарвага агнасан 17 иргэнд холбогдох хуулийн дагуу 2.5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, долоон ангийн бууг хураан, зөрчил арилгуулахаар Засаг дарга нарт албан шаардлага хүргүүлжээ. Тухайлбал, Архангай аймгийн Цахир суманд тарвага агнасан болон агнахыг завдсан 10 иргэний хууль бус үйлдлийг зогсоож, ангийн таван бууг хураан, хууль бусаар агнасан 66 толгой тарвагыг “Амьтны тухай” хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.9 дэх заалтыг үндэслэн хураан авч, газар дээр нь устгасан байна.
66 тарвагыг хурааж газар дээр нь устгажээ | ||
Үзсэн: 1727 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.