
2015 оны наймдугаар сарын 21-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 6 хувьцаат компанийн нийт 100,410 ширхэг хувьцаа, "Эрчим бонд"-ын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 6-н сарын хугацаатай, 18.5%-ийн хүүтэй, 50,000 ширхэг "Эрчим бонд" 500.0 сая төгрөгөөр арилжигдаж, нийт 517,298,460.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 964.81 нэгж болж 0.09%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1.З их наяд төгрөг боллоо. Эрчим бондын арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
Үүнд:
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | Голомт Секюритиз | 27,776 |
2 | Тэнгэр Капитал | 13,393 |
3 | БиДиСек | 6,610 |
4 | Стандарт Инвестмент | 2,006 |
5 | ТиДиБи Капитал | 97 |
6 | Гаүли | 81 |
7 | Дэлгэрхангай секюритиз | 22 |
8 | Монсек | 15 |
Нийт | 50,000 |
“Эрчим бонд”-ын арилжаа явагдаж дууслаа | ||
Үзсэн: 693 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.