Шууд Chart

Нисэгч залуу онгоцоор дэлхийг тойрч Гиннесийн номонд бичигджээ

2013-09-09 11:27:32

Австралийн оршин суугч 19 настай Райан Кэмпбелл онгоцоор ганцаараа дэлхийг тойрч Гиннесийн амжилтын номд бүртгэгдлээ. Залуу нисэгч Австралийн Вулонгонг хотоос зургаадугаар сарын 30-нд нисчээ. Жолооны ард тэрбээр 200 орчим цаг суусан байна. Энэ хугацаанд залуу нисэгч 14 улсын газар нутаг дээгүүр нисчээ. Бямба гарагийн өглөө тэрбээр Австралид эргэн иржээ.

Энэхүү амжилтад хүрэхийн тулд тэрбээр зургаан жилийг зарцуулсан байна. Анх удаа Кэмпбелл 15 насандаа бие даан тэнгэрт гарч, хоёр жилийн дараа нисэгчийн эрх авчээ. Уг залуу Америкийн иргэн Жэк Вигандын амжилтыг эвдсэн
байна.

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Нисэгч залуу онгоцоор дэлхийг тойрч Гиннесийн номонд бичигджээ  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй