
Үндэсний Статистикийн хороо өнөөдөр наймдугаар сарын нийгэм, эдийн засгийн дүн мэдээллийг танилцууллаа. Нийгэм, макро эдийн засгийн чиглэлийн судалгаанаас онцлох хэдэн үзүүлэлт бий. Тухайлбал, инфляци, төсвийн алдагдал, цалин, ажилгүйдэл, чанаргүй зээлтэй холбоотой дүн мэдээ анхаарал татдаг. Оны эхний 8 сарын байдлаар, төсөв алдагдалтай, төрөлт буурсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад, эдийн засгийн салбарын өсөлт саарчээ.
Түүнчлэн наймдугаар сарын хувьд инфляцийн хэмжээ өмнөх сараас 0.1 хувиар өссөн байна. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар суларсан, зарим бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Тиймээс 0.1 хувийн өсөлтийн судалгаанд хэвлэлийнхэн эргэлзсэн. Харин судалгааны байгууллагын хувьд нэг нь өсч байхад, нөгөө нь буурч байдаг хандлагаар тооцоолол хийсэн гэх мэдээлэл өглөө.
Инфляцийн өсөлтөд сургалтын төлбөр 23 хувиар, гурилын үнэ 5 орчим хувиар өссөн нь нөлөөлжээ. Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарын хувьд есөн аймагт буурсан бол Дундговь аймагт үнэ хамгийн их өсчээ. Харин Ховд аймагт үнийн өсөлт улсын дунджаас бага байна. Банкны зээлийн 100 төгрөг тутмын 14 хувь нь чанаргүй, хугацаа хэтэрсэн учраас чанаргүй зээл 865 тэрбум төгрөгт хүрчээ. Төсвийн алдагдал тав дахин өссөн байна.
Инфляци 0.1 хувиар өсчээ | ||
Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.