Шууд Chart

Армийн дэлхийн спортын наадамд оролцоно

2015-09-28 17:04:15

Аравдугаар сарын 2-13-ны өдрүүдэд БНСУ-ын Мунгён хотод болох Армийн дэлхийн спортын зуны VI наадамд манай улсаас “Алдар” спорт хорооны тамирчид бокс, буудлага, дугуй, жүдо, тэквандо, чөлөөт бөх, хөнгөн атлетик зэрэг 8 спортын төрлөөр оролцоно. Багийн ахлагчаар “Алдар” спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр явж байна.

SICM, Дэлхийн армийн спортын зөвлөлөөс 4 жил тутам зохион явуулдаг энэ наадам анх 1995 онд италийн Ром хотод болж Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 100 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байжээ. Армийн дэлхийн спортын зуны наадамд манай улсын баг хоёр дахь удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ удаагийн спортын наадамд дэлхийн 100 гаруй орны 8 мянга орчим тамирчид спортын 24 төрлөөр өрсөлдөнө.

Тус наадамд чөлөөт бөхийн төрлөөр оролцох бүрэлдэхүүнийг танилцуулж байна.


57 кг Дамдинбазарын Цогтбаатар, олон улсын хэмжээний мастер, армийн ДАШТ-ний мөнгөн медальт
61 кг Бямбадоржийн Хаш-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер
65 кг Батчулууны Батмагнай, олон улсын хэмжээний мастер, армийн ДАШТ-ний хүрэл медальт
70 кг Ганзоригийн Мандахнаран, Гавьяат тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, азийн наадмын аварга, армийн дэлхийн аварга
74 кг Бат-Эрдэнийн Бямбадорж, спортын мастер
86 кг Оргодолын Үйтүмэн, олон улсын хэмжээний мастер, армийн дэлхийн аварга
97 кг Лхагвасүрэнгийн Шинэбаатар, спортын мастер
125 кг  Батнасангийн Гончигдамба, спортын мастер

Дасгалжуулагчид
Цэрэнбаатарын Цогтбаяр, үндэсний эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин
Цэрэнбаатарын Хосбаяр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

Шүүгч
Юндэндоржийн Батсайхан, олон улсын шүүгч


Армийн дэлхийн спортын наадамд оролцоно  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй