Шууд Chart

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болов

2015-10-08 10:20:16

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2015 оны есдүгээр сарын 30-нд болов. Тус хурлаар Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Энхбаатарын Монголбанкинд үүссэн өр, авлага, түүний шалтгаан, барагдуулах талаар сүүлчийн 4 жилд хийсэн ажилтай танилцсан талаарх сонсгол, Тамгын газраас Хяналтын зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг 2 дугаар улирлын байдлаар гаргаж ирүүлсэн тайланг сонсож хэлэлцэв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан том өр авлагын үүссэн нөхцөл байдал, төлөгдөөгүй байгаа шалтгааныг нарийвчлан судалж, авлага барагдуулах ажлыг эрчимжүүлэх, төлөгдөх найдваргүй болсон зарим авлагыг хууль, эрх зүйн зохих актын дагуу тодорхой эх үүсвэрээр хаах боломжийг судлан хэрэгжүүлэх, Монголбанкны системийн болон дотоод үйл ажиллагаанаас шалтгаалан шинээр өр авлага үүсэх арга зам, бүх нүх сүвийг хааж ажиллах, өр авлага барагдуулах ажлыг цаашид Монгол Улсын холбогдох хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөмж болгосон байна. Хяналтын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч болон УИХ-ын Байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Монголбанкнаас мэдээллээ.


Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болов  
Үзсэн: 454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй